ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ХИЙВ

0
44

           2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Балдан засаг зах, Тод ган ХХК, Их сансар зочид буудал, Баянтал сумын ЗДТГ-ын харьяа гүний худаг болон хог хаягдлын төвлөрсөн цэгт Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар хяналт шалгалт хийв. Хяналтад хамрагдсан газруудын эрсдэлийг  5 төрлийн хяналтын хуудсаар үнэлэхэд хоолны газар нь бага, худалдааны зах болон  гүний худаг, зочид буудал нь дунд, хог хаягдлын төвлөрсөн цэг их эрсдэлтэй үнэлэгдэв.

           Шалгалтын явцад хоол үйлдвэрлэлд ашиглаж буй болон худгийн усны шинжилгээ авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангаж байна. Мөн хоолны эд хэрэгсэл, хүнстэй харьцах гадаргуугаас авсан эрүүл зүйн нян судлалын арчдасны  шинжилгээгээр гэдэсний савханцар илрээгүй байна.

         Хяналт шалгалтаар илэрч буй зөрчлөөс дурдвал худалдааны газрын барилгын гадна талын будаг шохой ховхорч өнгө үзэмжгүй болсон, хоолны газар, худалдааны газрын гадна орчинд хатуу хучилттай зам талбайгүй, зүлэгжүүлээгүй, авто машины зогсоолыг цардаагүй, худгийн барилга байгууламжид засвар үйлчилгээ хийгээгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй,буудалд эрүүл ахуйн шаардлага хангасан угаалгын хэсэггүй, ажилчин зочид буудлын үйлчилгээний чиглэлээр мэргэшээгүй, худгийн хамгаалалтын хашаа эвдэрсэн, усыг улирал бүр шинжилгээнд хамруулдаггүй, хоолны газар болон захын хог хаягдлын түр цэг шаардлагад нийцээгүй, мөн уг газруудад хортон шавьж мэрэгчээс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлгээгүй, сумын хог хаягдлын төвлөрсөн цэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажилдаггүй, дотоод хяналтын журам боловсруулаагүй, хангалтгүй зөрчлүүд илэрч байна.

        Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай 42 заалттай албан шаардлагыг хүргүүлэв.Биелэлт тооцох хугацаа болоогүй.