ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

0
22

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 13-наас 18-нд Онцгой байдлын газарт Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт гүйцэтгэлээ.

Онцгой байдлын газрын алба хаагчдын хувьд ажил үүргийн тухайд түргэн шуурхай гүйцэтгэх шаардлагатай тул өдөр тутмын бэлтгэл сургуулилт болон байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, гал түймэр, техникийн холбогдолтой осол гарсан тохиолдолд аврагч, албан хаагчид бэртэж гэмтэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна.

Онцгой байдлын газрын удирдлагын зүгээс хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах ажлыг авч хэрэгжүүлдэг хэдий ч сүүлийн жилүүдэд өдөр тутмын бэлтгэл сургуулилт хийж байх үедээ ижил биш түвшнээс унасны улмаас бэртэж гэмтэх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Иймд энэ тал дээр анхаарч сургалт сурталчилгааны ажил, анхааруулга сэрэмжлүүлгийн ажлыг идэвхжүүлэх нь зүйтэй.

Хяналт шалгалтаар 5 зөрчил илэрч зөрчил дутагдлыг арилгуулахаар 7 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, 1 иргэнд нийт 411.3 мянган төгрөгийн илүү цагийн хөлсийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт тогтоож биелэлтийг тооцон ажилласан.