НЬЮ ЭНЕРЖИ СТАР ХХК-ИЙН ГОВЬСҮМБЭР САЛБАРЫН ШТС, АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

0
80

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтаар ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулдаггүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй зэрэг нийт 7 зөрчил илэрч зөрчил дутагдлыг арилгуулахаар 7 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн биелэлтийг 8 сарын 15-нд тооцохоор ажиллаж байна.