ЭМ ДИ ЭФ И ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

0
82

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сүмбэр  сум, 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Эм Ди Эф И ХХК-ийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, Байгаль орчин, Газар геодези зураг зүйн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт гүйцэтгэлээ.

Эм Ди Эф И ХХК нь 2011 онд гадаад худалдаа эрхлэх, ашигт малтмал олборлох, ашиглах, баяжуулах үндсэн чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан, БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай, Сүмбэр суманд 2012 онд жонш бутлан ангилах цех байгуулж ФК-75% түүнээс дээш агуулгатай жонш хуурай аргаар бутлан ангилж 1,5, 1,0 тонноор савлаж БНХАУ болон БНСУ руу экспортонд гаргаж байна.

Компани нийт үндсэн 12 ажилтантай бөгөөд төв оффист 4 ажилтан, Дундговь аймгийн Хулд суманд 2 ажилтан, Өндөршил суманд 1 ажилтан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд  5 ажилтан тус тус ажиллаж байна.

Хяналт шалгалтыг “Ажилтны нийгмийн хамгааллыг шалгах”, “Хөдөлмөрийн харилцааг шалгах”, “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах”, “Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх болон аж ахуйн нэгж байгууллагыг шалгах”, “Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн болон аж ахуйн нэгж байгууллагыг шалгах” хяналтын хуудсуудаар гүйцэтгэхэд хөлсөөр ажиллах гэрээт ажилтнуудыг нийгмийн даатгалд хамруулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тайлагнаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсөвлөөгүй, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны аудитаар өгсөн зөвлөмжийн дагуу сөрөг нөлөөллийг бууруулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, бие засах газар нь стандартын шаардлага хангаагүй, хөрсний шинжилгээг хүнд металл, нян, химийн бохирдлын үзүүлэлтүүдээр, агаарын чанарын үзүүлэлтийг нарийн болон том ширхэгт тоосонцорын үзүүлэлтүүдээр тогтмол хийлгэдэггүй зэрэг нийт 20 зөрчил илэрч зөрчил дутагдлаас үүсч болзошгүй эрсдэл, зөрчил хэрхэн арилгах талаар газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 22 заалт бүхий 5 албан шаардлага хүргүүлж, 1620.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт нэгийг тогтоон биелэлтийг тооцон ажиллаж байна.