БОРЖИГОН НААДМЫН ҮЕД ХИЙХ ХООЛНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

0
38

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлага:

  1. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг горимын дагуу хадгалах, технологийн дагуу боловсруулах, худалдах, үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах, дагалдах баталгаажилтыг бүрдүүлсэн байх;
  2. Мах нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн лабораторийн шинжилгээ, мэдрэхүйн эрхтний үнэлгээгээр тодорхойлуулсан чанарын баталгаажилттай, өнгө хэвийн харлаагүй, гадаад байдал цэвэрхэн, элдэв бохирдолгүй байх;
  3. Мах, сүү хадгалах хөргөх төхөөрөмж хүрэлцээтай байх;
  4. Шарах хайрах тосны чанарыг тогтмол шалгаж сольж байх, хуучирч өнгө нь харласан тосон дээр шинэ тосыг нэмэхгүй байх;
  5. Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уутыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байх;
  6. Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар угаах нөхцлийг бүрдүүлсэн угаалтууртай, гар ариутгах бодис, нойтон болон хуурай алчуур (салфетка)-ыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэсэн байх;
  7. Эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр, битүүмжлэл сайтай, хүнсний зориулалтын ус нөөцлөх савтай байх;
  8. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцох тогооч, бэлтгэгч, зөөгч болон хүнсний худалдаа эрхлэгч нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан, хувийн ариун цэврийн шаардлага хангасан, ил харагдахуйц шархгүй байх;
  9. Үйлчилгээний ажилтнууд  цэвэр үзэмжтэй ажлын дүрэмт хувцсаар жигдэрсэн байх;
  10. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь өдөр бүрийн хоолны дээж авч, тэмдэглэл хөтлөх, дээж хадгалах нөхцөл бүрдүүлсэн байх
  11. Орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцаж, гэрийн гадна талд хогийн сав байрлуулан, хатуу, шингэн хог хаягдлыг нэгдсэн цэгт хаях;
  12. Хоол үйлдвэрлэл хийх гэр, асар, майхны дор шалавч болон хулдаасыг битүү дэвсэж тоос шороо, борооны уснаас хамгаалж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж ажиллах;
  13. Тавигдах шаардлага, зөвлөмжийн дагуу худалдаа, үйлчилгээ явуулж, болзошгүй эрсдлийг бүрэн хариуцаж ажиллах;

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс:

  1. Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
  2. Согтууруулах ундаа, тамхи худалдах;
  3. Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах
  4. Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
  5. Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
  6. Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
  7. Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
  8. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх;
  9. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх
  10. Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.

Баяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд дараах арга хэмжээ авахыг анхааруулж байна.
1.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
2.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалтуудтай.