Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье

0
130

Зуны улирал эхэлж гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  1. Гарын ариун цэврийг сайтар сахих, хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа савандаж угаах
  2. Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
  1. Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл, шаардлага хангасан газраас авах;
  1. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацааг харах
  2. Болсон, түүхий хүнсийг тусгаарлах, тусад нь хадгалах
  3. Хоол хүнсийг гүйцэд болгож хэрэглэх
  4. Хүнсний бүтээгдэхүүнийг зохих хэмд хадгалах
  5. Хадгалалтын нөхцөл, худалдан борлуулж буй хүний хувийн ариун цэврийг сайтар харах;
  6. Өндөг, зайрмаг, хиам, зайдас, салат, зууш зэрэг түргэн гэмтэх хоол хүнсийг хөргүүргүй нөхцөлд борлуулж байвал худалдаж авахгүй байх;
  7. Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх, усыг буцалгаж хэрэглэх, хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх

     Та эдгээр зөвлөмжийг хэвшүүлснээр хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс хамгаалж чадна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР