Боржигин-2019 наадмаар хяналт тавин ажиллав

0
92

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Говьсүмбэр аймгийн 25 жилийн ой, төвийн бүсийн хурд Боржигин-2019 баяр наадмаар хяналт тавин ажиллаа.

Баяр наадам  7 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болж өндөрлөсөн ба баяр наадмын хурдан морины уралдааны үед хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол бэртлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018” стандартын хэрэгжилтэд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллаа. Хурдан морины уралдаанд нийт 792 морийг 369 хүүхэд унаж уралдахаар бүртгүүлснээс 845 морийг 354 хүүхэд /давхардсан тоогоор 845 хүүхэд/ унаж уралдлаа.

Уралдааны явцад нийт 17хүүхэд мориноос унаж 5 хүүхэд Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Бусад хүүхдүүд хөнгөн болон бэртэл гэмтэл аваагүй. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдээс 2 хүүхэд толгойдоо хүнд гэмтэл авсан, 1 нь хүндэвтэр. Эдгээр 3 хүүхэд 28-нд ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.