“Боржигин-2019” баяр наадмын худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээнд урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллаа.

0
62

“Боржигин-2019” баяр наадмыг тохиолдуулан нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдал, ажил үйлчилгээний чанар стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор төв талбайд нийт 5 улсын байцаагч, худалдаа, хоол үйлдвэрлэл, тоглоомын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаа.

Хяналт шалгалтад 123 газрыг хамруулав. Хяналт шалгалтын явцад айргийг зориулалтын бус саванд худалдаалсан, зөвшөөрөлгүй цэгт гар дээрээс худалдаа эрхэлсэн, өгөгдсөн зөвшөөрөлд тусгаагүй үйлчилгээ эрхэлсэн, эрүүл мэндийн дэвтэргүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын хувцасгүй зэрэг 193 зөрчил илрүүлснээс 188 буюу  97% -ийг газар дээр нь арилгуулсан. Мөн хяналтаар чанар аюулгүй байдал алдагдсан 2 нэр төрлийн 71кг 568000 төгрөгийн түүхий эд бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, зөвшөөрөлгүй цэгт худалдаа эрхэлж байсан 2 айраг, 1 шорлог, 2 хорхог, 4 хуушуурын худалдаа зэрэг нийт 9 иргэний үйл ажиллагааг зогсоов. Урьдчилан сэргийлэх хяналтын үр дүнд баярын үеэр нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого бүртгэгдээгүй болно.

Мэдээлэл өгсөн: ХЧСХУлсын байцаагч Ф.Болорцэцэг