Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтын дагуу хяналт шалгалт хийлээ

0
70

“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөө”-г Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын хамтарсан тушаалаар баталсан байдаг. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын хүрээнд урьдчилан хяналт шалгалт хийхээр МХЕГ-ын дарга 2019 оны 01/37 тоот удирдамж баталж орон даяар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байгаа билээ.

Тэгвэл энэхүү хяналт шалгалтыг дээрх удирдамжийн дагуу Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, караоке, зочид буудлуудад аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд хамтран гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хүн худалдаалахтай тэмцэх тухай”, “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай”, “Зөрчлийн тухай” хуулиуд болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актын дагуу, ажлын байранд биет үзлэг шалгалт хийх, бичиг баримт шалгах, фото зургаар баримтжуулах зэрэг ажиллагаа явуулсан ба хяналт шалгалтад 8 аж ахуйн нэгж, байгууллагын 11 обьектыг хамруулсан. Хяналт шалгалтаар насанд хүрээгүй хүнийг ажиллуулж буй тохиолдол гараагүй.

Хяналт шалгалтад хамрагдсан ААНБ-ын ажилтнуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль тогтоомжийг сурталчилж ажиллаа.

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар