Аймгийн хэмжээнд орчны доройтол, бохирдолтын зэргийг тогтоох судалгаа хийгдэж байна.

0
7

Аймгийн хэмжээнд орчны доройтол, бохирдол хэмжих судалгаа хийх ажлын удирдамжаар химийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд болон уул уурхайн олборлолтын улмаас химийн болон хүнд металлын бохирдол үүсгэж болзошгүй эрсдэл бүхий газруудад хэмжилт судалгаа хийж бохирдлын хэмжээг тогтоож, хүн амын эрүүл мэнд байгаль орчинд нөлөөлж буй эрсдлийг тооцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төвтэй хамтран 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус судалгаанд аймаг сумдын цэвэр усны нөөц бүхий газар, хог хаягдлын талбай, бохир ус зайлуулах цэг, нийтийн эзэмшлийн талбай болон үйлдвэр, уурхай зэрэг 30 орчим газрыг хамрууллаа. Шинжилгээний дүн эцэслэн гараагүй байна.