Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

0
9

2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх хяналтыг 3 сумын Ерөнхий боловсролын 5 сургууль, СӨБ-ийн 10 цэцэрлэгт нийт 15 объектыг хамруулан хийсэн. Объектуудад бэлтгэл ажил бүрэн хангагдаж сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хугацаандаа эхэлсэн. ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагаа 09 сарын 10-наас эхлэнэ. Урьдчилан сэргийлэх хяналт 75%-тай үргэлжилж байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулах зорилгоор нийт ЕБС, СӨБ-уудад 2019 оны 08 сард өгсөн улсын байцаагчийн зөвлөмжийн биелэлтэд мөн гүйцэтгэлийн хяналт хийгдэж байна.