Маханд антибиотикийн үлдэгдэл, хүнсний бүтээгдэхүүний сорьцонд афлатоксин, пестицидийн үлдэгдлийг тодорхойлох боломжтой боллоо.

0
105

      Манай аймагт хэрэгжиж буй Шинэ хөдөө төсөл, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт 2.2.4- т “хүнсний бүтээгдэхүүний шинжилгээнд тавих хяналтыг сайжруулах” заалтын хүрээнд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хими, нян судлалын лабораторийн итгэмжлэлийн хүрээг нэмэгдүүлэх, орчин үеийн багаж тоног төхөөрөмжийн шинэчлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж, 14 сая төгрөгний өртөг бүхий Элайза аппарат/ Eliza reader/багаж, тестүүдийг хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн аймгийн Засаг дарга Г.Батсуурь хүлээлгэн өглөө.  Уг багажаар зах,  дэлгүүр, худалдааны төв, малчдын бэлтгэсэн маханд антибиотикийн үлдэгдэл, хүнсний бүтээгдэхүүний сорьцонд нийт афлатоксин, пестицидийн үлдэгдлийг тус тус шинжлэн тодорхойлох боломжтой болж байна. 

       Тус лаборатори нь итгэмжлэлийн хүрээнд жилд дунджаар бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны болон ахуйн химийн бүтээгдэхүүн, эмнэлгийн дотоод халдварын шинжилгээ, аймаг, сумдын төвлөрсөн болон төвлөрсөн бус усан хангамжийн унд ахуйн цэвэр ус, ажлын байрны агаарын нийт 1375 сорьцонд нийт 4749 үзүүлэлтээр шинжилгээ хийж жилд ойролцоогоор 5,45 % нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүйг илрүүлэн хүнс орчны аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг байна.