Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан аж ахуй нэгжүүдэд дотоод хяналт хангалтгүй хэрэгжсэн нийтлэг дутагдал илэрч байна.

0
29

      Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу орчны эрүүл ахуйн хяналтаар 09-р сарын 10-ны өдрөөс 25-ны өдрүүдэд Сүмбэр алт ХХК-ийн харьяа зочид буудал, хоолны газар, Шивээговь сумын үсчин Б.Соёлмаа, Т.Сайнзаяа, Өгөөж махны дэлгүүр зэрэг 5 газар төлөвлөгөөт шалгалт, Оюу дэлгүүрт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан газруудын эрсдэлийг  4 төрлийн хяналтын хуудсаар үнэлэхэд 3 газар дунд, 2 газар бага эрсдэлтэй үнэлэгджээ.

  Тус газруудын цэвэрлэгээ халдваргүйтгэлд үнэлгээ өгөх зорилгоор  эрүүл зүйн нян судлалын 40 арчдасны шинжилгээ, 3 усны шинжилгээ авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад арчдасанд эерэг сорьц илрээгүй, ус нь стандартын шаардлагад нийцсэн байна. Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний  явцад нийтлэг илэрч буй зөрчил нь барилга байгууламж нь зориулалтын бус, шаардлагатай өрөө тасалгаа хүрэлцээгүй, үйл ажиллагаандаа бүртгэх холбогдох бүртгэлүүдийг бүрэн хөтлөөгүй, дотоод хяналт хангалтгүй, халдваргүйтгэлийн бодисоор бүрэн хангагдаагүй дутагдлууд илэрч байв.

  Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай 30 заалттай албан шаардлагыг 3 газарт хүргүүлэв.Биелэлт тооцох хугацаа болоогүй.