Орон нутагт тариалсан хүнсний ногоонд лабораторийн шинжилгээ хийхэд эерэг сорьц илрээгүй байна.

0
44

Мэргэжлийн хяналтын газрын лаборатори 9 сард усны-37,  хоол- 9, хүнсний ногоо-38, сүү сүүн бүтээгдэхүүн- 7, будаа- 11, гурил гурилан бүтээгдэхүүн- 15,  жимс- 3, чихэр 4, будаа- 7, арчдасны 52 нийт 183 сорьцонд  2- 9 үзүүлэлтээр хими, нян судлал, хорио цээрийн шинжилгээг гүйцэтгэн, шинжилгээгээр эерэг сорьц 7 илэрсэн. Шинжилгээний 601700 төгрөгний төлбөртэй, 1339100 төгрөгний шинжилгээг төлбөргүй хийж гүйцэтгэжээ. Шинжилгээний дүнг үндэслэн шалгалтад хамрагдсан аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг даалгавар хүргүүлж, биелэлтийг тооцон ажилласан байна.

Мөн жил бүр уламжлан болгон Аймгийн Хөдөө аж ахуй газартай хамтран төмс хүнсний ногоо тариалагч 8 аж ахуй нэгж, иргэд, хоршоодын байнгын усалгаатай талбай болон хүлэмжинд тариалсан хүнсний ногоонд талбайн үзлэг хийж 12 төрлийн 41 дээжинд хорио цээр болон химийн шинжилгээг / мэдрэхүй, нитрат, хөнөөлт шавьж/  үзүүлэлтээр гүйцэтгэсэн.  Эерэг сорьц илрээгүй байна.