УС ДУ ОНӨААТҮГазарт төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.

0
12

МХГ-ын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Газрын даргын баталсан 09/50 тоот удирдамжаар 09-р сарын 24-ны өдрөөс 10-р сарын 02-ны өдрүүдэд УСДУ ОНӨААТҮГ-т Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Нийгмийн хамгаалал, Барилга техникийн хяналт, Хэмжилзүйн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Нийт 3 хяналтын чиглэлээр 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах”, 2.2 кодтой “Төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжийг шалгах”, 5.2 кодтой “Барилгын ашиглалтыг шалгах”, 5.28.1 кодтой “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах” хяналтын хуудсаар тус тус шалгахад Их болон дунд эрсдэлтэй үнэлдэж 20 заалттай 3 албан шаардлага, 1 дүгнэлт, 4 заалттай 1 акт хүргүүлэн, эрүүл зүйн нян судлалын 10 арчдасны шинжилгээ, 2 усны шинжилгээ авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

Шалгалтаар илэрсэн дутагдлуудаас дурьдвал:

  1. Эрүүл ахуйн хяналтаар ажилчдын хоолны газрын дотоод хяналт хангалтгүй, үйл ажиллагаандаа бүртгэх холбогдох бүртгэлүүдийг бүрэн хөтлөөгүй, халдваргүйтгэлийн бодисоор бүрэн хангагдаагүй, хоол үйлдвэрлэлийн өрөөнд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, цэвэрлэгээний бүртгэлгүй, хортон шавьж мэрэгчээс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлгээгүй зөрчлүүд илэрч байв. Мөн цэвэрлэх байгууламжийн хашаа хамгаалалт эвдэрсэн, хөрөнгө санхүүтэй холбоотойгоор өргөтгөл хийгдээгүй, бохир усыг халдваргүйтгээгүй,
  2. Барилга техникийн хяналтаар тус газрын барилга насжилт өндөр, дээврийн модон дам нуруу хотойсон, дээвэр муудаж бороо гоождог, барилгын суурь хагарч гэмтсэн, зуухны барилгыг гэрчилгээжүүлэх, паспортжуулах ажил хийгдээгүй,
  3. Нийгмийн хамгааллын хяналтаар 2018, 2019 оны зарим саруудад хөлсөөр ажиллагсад /нүүрс буулгасан нэр бүхий иргэд/-д олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй, нийгмийн даатгалд бүрэн хамруулаагүй, ажлаас халагдсан ажиллагсадад ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор олгоогүй, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд ажилтнуудын эрх, үүрэг, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тусгасан ч хэрэгжилт хангалтгүй,
  4. Хэмжил зүйн хяналтын чиглэлээр байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэдэг шугам хоолойд байрлах термометр, монометр болон аж ахуй нэгжүүдийн усны тоолуурын баталгаажуулалтын хугацаа дууссан, дотоод хяналтыг мөрдөн ажиллаагүй зэрэг дутагдлууд илэрсэн байна.

Шалгалтын хүрээнд илэрсэн дутагдлуудыг арилгуулах, үр дүнтэй ажил зохион байгуулж ажиллахыг мэдэгдэж, хяналтын чиглэл бүрээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаа. Шалгалтын нэгдсэн дүнг Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.