Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад оролцож байна.

0
95

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2019 зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Говьсүмбэр аймгийн хэмжээнд  2019 оны 10 дугаар сарын 05-11-ний өдрийн 20:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэний дагуу болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллага дүрэм, журмын хүрээнд тусгай алба, штабын байр байгуулан нийт албаны бүрэлдэхүүнийг томилгоожуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, дадлага сургуулилтад оролцон ажиллаж байна.