Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2019 болж өндөрлөлөө.

0
91

Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь Монгол улсын шадар сайд Ө.Энхтөвшинтэй байгуулсан хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2019 оны 10 дугаар сарын 09-нөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Дээрх дадлага сургуулийн төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн болон цацрагийн хяналтын албаны бие бүрэлдэхүүн штабын байр дахь дадлага сургуулийг гүйцэтгэж  газар хөдлөлтийн үеийн цагийн байдалд эрсдлийн үнэлгээ  хийж, хяналтын чиглэл бүрээр холбогдох байгууллагуудаас мэдээ мэдээллийг түргэн шуурхай авч, нөхцөл байдлыг тогтоон дүн шинжилгээ  хийж, зөвлөмж, мэдээллүүдийг боловсруулан, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Сургалтын онцлог нь Гамшгаас хамгаалах менежментийг хэрхэн хэрэгжүүлэх, аймгийн Онцгой комиссыг түргэн шуурхай мэдээллээр хангах, тухайн гамшгийн нөхцөлд тохирсон байгууллагуудын хамтран ажиллах, уялдаа холбоог хангахад чиглэгдсэн байна.