Хадгалах хугацаа дууссан цайнд хуурамч шошго нааж худалдаалсан зөрчлийг илрүүллээ

0
114

        МХЕГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ. Хяналтын явцад “Gimex” ХХК-ийн “Хөсөг” цай, “Нутгийн цай” ХХК-ийн “Шар цай” (пакеттай) 30ш, “Гүрж ногоон цай” буталсан (грузия кобулети чай) цайны хугацаа дууссан байхад хуурамч шошго нааж хүнсний худалдаа үйлчилгээнд нийлүүлсэн, худалдан борлуулж байсныг хяналт шалгалтаар ирүүлж илэрсэн зөрчлийн хүрээнд хугацаа дууссан, хуурамч хаяг шошготойгоор худалдан борлуулагдаж буй 3 нэр төрлийн 192 600 төгрөгний цайг улсын байцаагчийн актаар хураан авч, зөрчил үйлдсэн нэгжийн зөрчлийг таслан зогсоох, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахаар харьяа хяналтын байгууллагад шилжүүлээд байна.  Хяналт шалгалт үргэлжилж байна. ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС ДЭЭРХИ ЦАЙГ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЬЕ.

Бэлтгэсэн: ХЧСХУлсын байцаагч Ф.Болорцэцэг