Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангуулаагүй 3 аж ахуй нэгжүүдэд албан шаардлага хүргүүллээ.

0
67

      Сүмбэр суманд 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй аймгийн Нэгдсэн Эмнэлгийн, ЕБ-ын 2-р сургуулийн, 5-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгуудын барилга угсралтын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага стандартыг хэрхэн хангаж буй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтаар барилга угсралтын талбайн эмх цэгцийг хангуулж, мөн 5 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн дээрхи ААНБ-д шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах 35 заалт бүхий 3 албан шаардлага хүргүүлж хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн байна. Барилга угсралтын талбайд тавигдах аюулгүй ажиллагааны дүрэм,  шаардлага стандарт хангаж ажиллаагүй 1 ААНБ-д зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна.