ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН АСУУДЛААРХ СУРГАЛТ БОЛЛОО.

0
93

МҮЭ-ийн Хол бооноос Европын холбооны “Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл” (SECiM)-ийн санхүүжилтээр “Зохистой хөдөлмөр-ҮЭ-ийн зорилт, үйл ажиллагаа” сэдэвт 2 өдрийн сургалтыг Говьсүмбэр аймагт 2019 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтын гол зорилго нь бүх шатны үйлдвэрчний эвлэлүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хөндөж ярилцах, нийгмийн түншлэлийн хүрээнд жижиг, дунд үйлдвэр, албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг албажуулах асуудлаар нээлттэй санал бодлоо хуваалцах, үйлдвэрчний эвлэлүүдээс эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлуудыг хамтын гэрээ, хэлэлцээрээр шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтран ажиллахад чиглэгдэж байна. Сургалтад Говьсүмбэр аймгийн албан ба албан бус салбарын хөдөлмөр эрхлэгчид, анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн, сонгуультны төлөөлөл нийт 40 орчим хүн хамрагдсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас БОДБХХэлтсийн дарга, улсын ахлах улсын байцаагч Б.Отгонсүрэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаа нар оролцсон байна. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй зөрчлүүд, анхаарах асуудал” сэдвээр илтгэл мэдээлэл хийж, сонсогчдын асуултанд хариулт өгсөн байна.

Мөн МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн газрын дарга, доктор, профессор П.Энхтайван, Говьсүмбэр аймгийн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Т.Болдбаатар, Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Уранцэцэг, МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Баярмаа, Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл нар илтгэл мэдээлэл хийжээ.

Цаашид нийгмийн түншлэлийн талууд зохистой хөдөлмөрийн чиглэлээр, ялангуяа зохистой ажлын байрыг бий болгох, ажлын байр бүрийг зохистой болгохын маш олон ажлыг хамтарч ажиллахаар санал нэгдсэн байна.