ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
144

Төрийн болон Төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаа, шилэн хяналтын цахим систем, объектын эрсдэлийн үнэлгээний талаар мэдээлэл өгөх, орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид хамтран ажиллах ажлын санал солилцох, хэлэлцэх, 2020 онд хамтран ажиллах ажлын төсөл боловсруулах зорилгоор 2019.11.14-ний өдөр “Төрийн болон Төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулья” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд аймаг дахь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг (ХЭАХН), Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (ХАҮТ), Ажил Олгогч Эздийн Холбоо (АОЭХ), Баялаг бүтээгчдийн холбоо (ББХ), Нийгэмд үйлчлэх ТББ (НҮТББ), ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Аймгийн БОАЖГазар зэрэг төлөөлөл оролцлоо. Тус уулзалтын эхэнд аймгийн МХГ-ын дарга Б.Ганбаяр байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаа, бодлого чиглэл, шилэн хяналтын цахим систем, объектын эрсдэлийн үнэлгээний талаар, ХЧСХУ-ын байцаагч, сургалтын багийн ахлагч Ф.Болорцэцэг 2018-2019 онд Төрийн болон ТББ-уудтай хамтран ажилласан ажил, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар тус тус мэдээлэл хийлээ. Мөн ХЭАХНийгэмлэгийн тэргүүн Х.Чулуунбаатар, ХАҮТ-ын зөвлөлийн гишүүн, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо (МОРА)-ны туузын гишүүн Ч.Болормаа,АОЭХолбооны тэргүүн Д.Ариунаа, ББХолбооны тэргүүн Д.Отгонбаяр,“Хотол Чойр” ИНБ-ын тэргүүн Э.Сайханаа нар өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, гишүүдээ танилцуулав.  Зохион байгуулсан арга хэмжээний үр дүнд орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж байдаг хэд хэдэн асуудлыг хөндөж тэдгээрийг шийдвэрлэх боломж, гарц, цаашид хэрхэн хамтран үр дүнтэй ажиллах талаар санал солилцож, 2020 онд ажлын төлөвлөгөөний чиглэлийг тодорхойлжээ.