Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийлээ.

0
30

    Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Мэргэжлийн хяналтын байгууллага нь 27 хяналтын чиглэлийн эрсдэлийн шалгуур үзүүлэлт тус бүрээр аж ахуй нэгж, байгууллагын объектуудын эрсдэлийг үнэлдэг. Энэ үнэлгээгээр  их болон дунд үнэлэгдсэн аж ахуй нэгж, байгууллагуудаас сонгон дарааны оны хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамруулахаар төлөвлөх, жил бүрийн 12-р сарын 01-ний өдөр цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зэргээр эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна. Манай аймгийн хэмжээнд 2018 онд 17 хяналтын чиглэлийн нийт 35 шалгуур үзүүлэлтээр 1107 /давхардсан тоогоор/ объектыг эрсдэлийн үнэлгээнд хамруулахад их эрсдэлтэй 194, дунд эрсдэлтэй 434, бага эрсдэлтэй 479 обьект үнэлэгдэж, үүнээс 2019 онд 219 төлөвлөгөөт шалгалт, 88 зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсний дүнд их эрсдэлтэй үнэлэгдсэн объектын тоо 53-аар буурч дунд эрсдэлтэй объектын тоо 37, бага эрсдэлтэй объектын тоо 35-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 2019 онд хийсэн эрсдэлийн үнэлгээний хамрагдах объектын тоо 16 аар өсөж, 1127 /давхардсан тоогоор/ объект болсон байна. Үүнээс их эрсдэлтэй объект 141, дунд эрсдэлтэй 471, бага эрсдэлтэй 514 үнэлэгджээ.