Иргэнээс ирсэн гомдлыг хянаж шийдвэрлэлээ.

0
54

Иргэнээс ирүүлсэн хугацаа дууссан махан бүтээгдэхүүн худалдаалж байна гэсэн гомдлын дагуу Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг 2 худалдааны төвд төлөвлөгөөт бус шалгалт  хийж “Мах импекс” ХХК-д үйлдвэрлэсэн хиамыг шалгахад хадгалах хугацаа дуусаагүй байсан ба хими, нян судлалын лабораториийн шинжилгээгээр чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцэж байв. Гомдол гаргасан иргэнд тухайн бүтээгдэхүүний хугацааг хэрхэн уншиж таних, сонголтоо зөв хийх талаар зөвлөгөө өгч шийдвэрлэлээ.