ШИНЭ ЖИЛИЙН БАЯР БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

0
239

Мэргэжлийн хяналтын газраас шинэ жил болж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх хяналтыг гэр хорооллын 6 дэлгүүр болон төвийн дэлгүүр нийт 13 газарт гүйцэтгэв.

Хяналтын явцад 6 газраас хадгалалтын хугацаа хэтэрсэн 6 төрлийн 320 ш 747350 төгрөгийн шар айраг, хүнсний бүтээгдэхүүнийг аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр актаар хураав авч, 12ш кремтэй бүтээгдэхүүн, 11ш тараг, 5.1кг хиам, нийт 101200 төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг газар дээр нь устгав.

Мөн шинэ жилийн хүлээн авалтын үйл ажиллагааг зохион байгуулах хоолны 8 газарт хяналтыг гүйцэтгэж, аяга таваг, хоолны багаж, хэрэгсэл, эд зүйлсийн угаалга, ариутгалын чанарт үнэлгээ өгөхөөр эрүүл зүйн нян судлалын 50 арчдасны шинжилгээ авахад эерэг сорьц илрээгүй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан газруудад мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөв.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 4 газарт 12 заалт бүхий албан шаардлага хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна