Тандалтаар амбулаторийн үзлэг 0.2 хувиар, түргэн тусламжийн дуудлага 1.4 хувиар буурчээ.

0
72

2020 оны 01 дүгээр сарын 13-ны  байдлаар ТТТӨ амулаторийн үзлэгийн 15.5, түргэн тусламжийн дуудлагын 42.2 хувийг тус тус эзлэж байгаа ба өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулбал амбулаторийн үзлэг 0.2 хувиар, түргэн тусламжийн дуудлага 1.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

  Аймгийн хэмжээнд Шивээговь, Баянтал сум өвчлөл өндөр буюу Шивээговь суманд амбулаторийн үзлэгийн 21.5 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 2.8, Баянтал суманд амбулаторийн үзлэгийн 34.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 12.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны байдлаар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

  Өмнөх долоо хоногт ТТТӨ-ий эзлэх хувь 0-11 сартайд 44.5%, 0-5 насанд 40.7%, 5-9 насанд 42.9%, ТТТӨ-ий нийт өвчлөл 0-15 насанд 92.8% бүртгэгдсэн байна.