УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

0
405

    Мэргэжлийн хяналтын газраас цагаан сартай холбогдуулан худалдаа үйлчилгээний газруудад худалдаалж байгаа түүхий эд, бүтээгдэхүүний чанар, баталгаажилт, гарал үүсэл, хадгалалт, хугацаанд 2020 оны 02-р сарын 04-ний өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх шалгалтыг  гүйцэтгэж  байна.

   Шалгалтад худалдаа үйлчилгээний 12 газрыг хамруулж, сав баглаа боодлын зориулалтаар ашиглах, худалдахыг хориглосон нимгэн нийлэг уут болон хадгалалт, хэрэглээний хугацаа хэтэрсэн, хаяг шошгоны зөрчилтэй 4 нэр төрлийн 365 ширхэг 750370 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 6 акт үйлдэн  хураан авч аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж байна.

    Мөн шалгалтын явцад  илэрсэн  зөрчлийг арилгуулахаар 3 газарт 9 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Шалгалт үргэлжилж байна.