Говьсүмбэр аймгийн Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд болон төрийн байгууллагуудад анхааруулах нь:

0
414

      2020 оны 2-р сарын 13-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар COVID-19 /коронавирус/ халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын /хэсэгчилсэн/ зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг шуурхай, эрчимжүүлэн ажиллахыг худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд болон төрийн байгууллагуудад анхааруулж байна. Үүнд: 

Аймгийн Онцгой Комиссын шийдвэр, Аймгийн Засаг даргын албан даалгаврын биелэлтийг хангах,

Олон нийтийг хамарсан арга хэмжээг арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хамтарч хяналт тавих,

Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн зөвлөмж, албан тоотын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг олон нийтэд сурталчилан таниулах,

Гадна болон дотор орчны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж хэвших,

Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагаас өгч буй мэдээллийг тухай бүр авч ажилтан албан хаагчдад үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэж ажиллах,

Ажилтан нэг бүрийг маскийг зөв хэрэглүүлэх арга хэмжээг зохион байгуулах, иргэдэд үйлчлэхдээ заавал маск хэрэглэж байх,

Үйлчлүүлэгчдийг маск хэрэглэхийг уриалсан зурагт хуудсыг харагдахуйц газар байрлуулж, анхааруулах, шаардах, үйлчлэхгүй байх,

Мал амьтны гаралтай мах түүхий эд худалдах, худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээ дагалдах баримт бичиг, хаяг шошгыг сайтар шалгах,

Дээрх шийдвэр, зөвлөмж, албан мэдэгдлүүдийг хэрэгжүүлэн ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулахыг анхааруулж байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР Утас: 70543269