ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.

0
242

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр хурлын тэмдэглэл, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалыг үндэслэн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 02-р дугаар сарын 14-ний өдрийн А/21 тоот тушаалаар Нийт бие бүрэлдэхүүнийг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, байгууллагын Гамшгийн төлөвлөгөөг тодотгов. Тодотгосон төлөвлөгөөний хүрээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын үед тусгай горимоор ажиллах төлөвлөгөө боловсруулан батлуулж, шуурхай штаб, 24 цагийн хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна.   24 цагийн “ШУУРХАЙ ЖИЖҮҮР”-ийн

утас: ☎️ 9449-1286