Зорчигчид эрүүл мэндийн үзлэг тандалт хийж, хяналт тавин ажиллаж байна.

0
151

        2020 оны 3-р сарын 04-ны 10:00 минутаас 2020 оны 3-р сарын 5-ны өдрийн 07:00 цаг хүртэлх хугацаанд Цагдаагийн хяналтын постод орох чиглэлд  1345 тээврийн хэрэгсэл, 1901 зорчигч зорчсон, харин гарах чиглэлд 1191 тээврийн хэрэгсэл, 1953 иргэн зорчсон бөгөөд орох гарах чиглэл тус бүрд “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-ийг 519-г хураан авч, 418-г тараан эрүүл мэндийн үзлэгт тандалт хийж, хяналт тавин ажиллаж байна. Тус хяналтын постод аймгийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын төрийн албан албан хаагчид хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. 

       Дээрхи хугацаанд 2 чиглэлд нийт тээврийн хэрэгсэл 2536, зорчигчид 3854 дамжин өнгөрлөө. 3-р сарын 5-ний 10 цагийн байдлаар өмнөх 2 өдрүүдтэй харьцуулбал замын хөдөлгөөний эрчим буурчээ.