Орон нутгаас дамжин орж, гарч буй иргэдээс асуумж судалгаа авч ажиллаж байна.

0
158

2020.03.03-ны өдрөөс эхлэн аймгийн Цагдаагийн хяналтын постоор дамжин орж, гарч буй иргэдээс Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид ажиллаж асуумж судалгааг тасралтгүй 24 цагийн турш авч байгаа билээ. Энэ үйл ажиллагаа 3-р сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэнэ. Тус хяналтын постоор 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 цагаас 2020.03.06 07 цаг хүртлэх хугацаанд 1220 тээврийн хэрэгсэл 3596 зорчигч нэвтэрсэн байна. Чойр руу орсон 663 машины 1958 зорчигч, Чойроос гарсан 557 машины 1638 зорчигч байна. Нийт 1220 тээврийн хэрэгслийн 141 нь ачааны, 12 автобус, 1067 нь суудлын авто машин байв. Орж ирсэн зорчигчдын халууныг хэмжихэд халуурсан хүн байгаагүй. 789 автомашины жолоочоор зорчигчийн асуумжийн хуудсыг бөглүүлсэн байна. 1223 асуумжийн хуудсыг дамжин өнгөрсөн машинд өгсөн байна.  Замын хөдөлгөөнд оролцогч та бүхнийг Шинэ коронавирусийн болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсье.

 

 

 

 

 

 

 

 

ТҮМНИЙ ТӨЛӨӨ-ТӨРИЙН ХЯНАЛТ