Урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ

0
231

Монгол улсад коронавирусын халдвар бүртгэгдсэн, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа энэ үед бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орон гэртээ орхих, ахуйн цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалтын үеийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас гал түймэр гарч хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн цахим хурлаас өгсөн үүргийн дагуу Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбар хамтран 03 сарын 20, 21-ний өдрүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт гүйцэтгэлээ.

Урьдчилан сэргийлэх шалгалтыг 80 ААНБ-ын 83 обьектын цахилгаан дамжуулах утас, щит, тоног төхөөрөмж, айл өрхийн 185 щит, цахилгаан дамжуулах утсыг хамруулан гүйцэтгэж нийт 75 зөрчил илрүүлэн шалгалтын явцад 14 хэрэглэгчийн 770 м кабель шугамыг солиулж, 19 хэрэглэгчийн 1000 орчим метр кабель шугамыг булуулж, 5 шит хайрцаглуулж, хөдөлгөөнтэй буюу шаардлага хангахааргүй болсон байсан 7ш унтраалга, разеткийг солиулсан зэрэг нийт 46 зөрчлийг газар дээр нь арилгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.