Боловсролын байгууллагын хүнсний нөөцөд шалгалт хийсэн тухай

0
105

Ковид 19 вирусын халдварын тархалт бусад улс орнуудад нэмэгдэж боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон, дахин сунгасан, хязгаарлалтын дэглэм цуцлагдах хугацаа тодорхойгүй байгаа сургалтын орчин дэх хоол хүнсний аюулгүй байдал үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн эрүүл ахуйн болон хүнсний аюулгүйн хяналтын улсын байцаагчид урьдчилсан хяналт хийв.

Хяналтад 9 байгууллагыг хамруулж хадгалалтын хугацаа дууссан, хадгалалтын горим зөрчсөн, чанарын шаардлага хангаагүй 12 нэрийн 397.5 кг бүтээгдэхүүнийг хүнсний хэрэгцээнээс хасч, 4 сард хугацаа дуусах 7 нэрийн 56л, 8ш, 36.7 кг бүтээгдэхүүнийг нийлүүлсэн газарт татан авалт хийлгүүлэв. Шалгалтын дүнд хүүхдийн байгууллагад нөөцлөгдөж буй хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг аймгийн Боловёрол соёлын газарт хүргүүллээ.