Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна

0
310

Коронавирусийн халдвар болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байлын газар, Мэл эмнэлгийн газар, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар хамтран Сүмбэр сумын хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчин, төв зам дагуух худалдаа үйлчилгээний газрын орчин, гэр хорооллын гудамж талбай зэрэг нийт 481000 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлтийн ажлыг хийхээр төлөвлөснөөс Найрамдал хотхоны хүүхдийн тоглоомын талбайгаас эхлэн халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлээд  байна.

Мэргэжлийн хяналтын газраас халдваргүйтгэлийн бодисыг зааврын дагуу найруулж байгаа эсэх, халдвар хамгааллын дэглэм баримталж байгаа эсэх, химийн бодистой харьцах зааврыг зөв баримталж байгаа эсэх, халдваргүйтгэлийн ажлыг зааврын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд дэмжлэгт хяналт хийж, зөвлөгөө  өгч ажиллаж байна.