“Тохижилт сүмбэр” ОНӨААТҮГ-т төлөвлөгөөт шалгалт хийв

0
112

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвөлөгөөнд тусгагдсаны дагуу “Тохижилт сүмбэр” ОНӨААТҮГ–ын хог хаягдлын төвлөрсөн цэг болон гүний худаг, ус түгээх байр нийт 7 объектод Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт болон байгаль орчны хяналтаар төлөвлөгөөт шалгалт хийлээ.

Шалгалтаар хог хаягдлын төвлөрсөн цэг нь 3.15 “Хог хаягдлын менежментийг шалгах” кодтой хяналтын хуудсаар  дунд эрсдэлтэй, төвлөрсөн бус эх үүсвэр нь 3.5 кодтой “Ундны усны чанар, аюулгүй байдлыг шалгах” хяналтын хуудсаар дунд эрсдэлтэй үнэлэгдэв.

Шалгалтын явцад ундны усны 7 дээж, эрүүл зүйн нян судлалын арчдасны 18 дээж авч хими, нян судлалын лабораторид шинжилгээнд хамруулсан. Хариу гараагүй.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 15 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Биелэлт тооцох хугацаа болоогүй.