Хаврын эргүүл шалгалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа

0
163

Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хаврын эргүүл шалгалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах тухай” А/114 захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан эргүүл шалгалтын ажлын хуваарийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын холбогдох албан хаагчидтай Мэргэжлийн хяналты газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч хамтран Сүмбэр сумын 6 дугаар багт эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж, нутгийн болон отрын малчидад бэлчээрийн ашиглалт, орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого шаардлагыг хангуулах, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо холбогдох стандарт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байх зөвлөмж зөлвлөгөөг хүргүүлэн ажиллалаа. Нийт 15 айл өрхийн 30 хүнд 45 ширхэг гарын авлага, тараах материалыг тарааж, зөвлөгөө өгсөн байна.