Маскаа зүүцгээе аяны хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт үргэлжилж байна.

0
98

Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Засаг даргын орлогч даргын баталсан “Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтаар ажиллах төлөвлөгөө, хуваарь” -ийн дагуу 04 сарын 25, 26-ны өдрүүдэд амралтын өдрүүдэд орон нутгийн тусгай хамгаалалтай байгалийн цогцолбор газар, иргэдийн бөөгнөрөл үүсэж болзошгүй амралт зугаалга хийдэг газруудад, аймгийн төвийн соёл амралтын хүрээлэн, цэргийн алдар хөшөөт цогцолбор, тоглоомын талбайд хяналт хийж байна. Уг хяналтын хүрээнд Ковид 19 тахлаас урьдчилан сэргийлэхэд максаа тогтмол зүүх, олон нийтийн газарт бөөгнөрөл үүсгэхээс зайлс хийх, 2 доошгүй метрийн зайтай харилцах, хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх,  хувийн ариун цэвэр сайтар сахих, аль болох гэртээ байх зэрэг зөвлөгөө, мэдээлэл сэрэмжлүүлгийг өгч, хэрэгжилтийг ханган ажиллаа. Хяналтын явцад тус газруудаар явж байсан иргэдийн 80 хувь нь масктай ба Маскгүй иргэдэд маск зүүхийн ач холбогдолыг тайлбарлаж зөвлөгөө өгөв. Тус газруудад эргүүл хийх явцад Коронавирусын халдвараас хамгаалах 6 төрлийн зөвлөмжийг иргэдэд тарааж, 6 цэгийн самбарт маск зүүх, зай барих санамж сурталчилгааг байрлуулав. Та бүхнийг “Маскаа тогтмол” зүүж, “Өөрийнгөө болон хайртай хүмүүсээ” хамгаалахыг уриалж байна.