ДАДЛАГА СУРГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА

0
224

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Ковид-19 халдварт цартахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль энэ сарын 06-08-ны өдрүүдэд явагдана.

Дадлага сургуулиар цартахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэх, дээшлүүлэх, нэрвэгдэгсдийг эмчлэх, хөл хорио, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэм тогтоох арга хэмжээ хийгдэнэ.

Өнөөдөр аймгийн Онцгой комисс Улсын онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, дадлага сургуульд оролцож байгаа бөгөөд өгөгдсөн цагийн байдал дээр штабын дадлага сургуулийг явуулж байгаа ба Мэргэжлийн хяналтын газрын холбогдох алба хаагчид төлөвлөлтийн хэсэг, ажиллагааны хэсэгт орон ажиллаж, бусад алба хаагчид аймгийн онцгой комисстой цахимаар холбогдож байнгын бэлэн байдалд байна.