11-р сарын үйл ажиллагааны мэдээ

0
110

Дотоод ажлын хүрээнд:

  1. Нийт 65 албан бичиг ирүүлснээс хариутай 13 бичиг байна. Үүнээс 8 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 5 бичиг байна. Ирсэн бичгүүдийг төрлөөр нь ангилбал албан бичиг 44, тушаал 4, хяналт шалгалтын удирдамж 6, Аймгийн Засаг даргын захирамж 6, цахим хурлаас өгсөн үүрэг даалгавар 3, сургалтын хөтөлбөр 1, төлөвлөгөө 1 тус тус байна.

Байгууллагаас нийт 38 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлэв.

  1. 10 дугаар сард иргэн, ААНБ-аас 3 хүсэлт, иргэнээс 6 хүсэлт, дотоод өргөдөл 1 тус тус ирүүлснээс шийдвэрлэж хариу өгсөн 4, шийдвэрлэх шатанд байгаа 6 хүсэлт байна.
  2. 2019 оны эрсдэлийн үнэлгээ болон 2020 онд хийгдэх хяналт шалгалтын төлөвлөлтийг хийж шилэн хяналтын цахим системд баталгаажуулсан.
  3. Цаг үеийн нөхцөл байдал, хяналт шалгалтын үйл ажилагаатай холбоотой нийт 9 мэдээллийг байгууллагын вэб сайт болон фэйсбүүк хуудсанд байршуулж иргэдэд түгээн ажилласан.

 УОК-ийн шийдвэрийн хүрээнд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор:

  1. Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж шуурхай штабын бүрэлдэхүүнийг томилгоожуулан, УОК-ын шийдвэрийн дагуу 2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу байгууллагын шуурхай штабд 24 цагаар, АОК-ын шуурхай штабд 24 цагаар тус тус хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд:

  1. МХБ-ын хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө болон цаг үеийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийт 5 хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалт 3, төлөвлөгөөт бус шалгалт 1, зөвлөн туслах үйлчилгээ 3-ыг тус тус хийж, улсын байцаагчийн зөвлөмж 13, дүгнэлт 5, албан шаардлага 16, акт 3, хяналт шалгалтын удирдамж 14-ийг тус тус боловсруулж хяналт шалгалтад хамрагдсан ААНБ-уудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
  2. Манай аймагт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрөл бүхий Сүмбэр гурван бат ХХК голомтын халдваргүйтгэлийг УБТЗ-ын 2 обьектод 1650 мкв талбайд, хүнсний худалдааны 1 газрын 120 мкв талбайд, нийтийн эзэмшлийн 100 мкв талбайд, нийт 1870 мкв талбайд хийхэд мэргэжлийн хяналтын газраас халдвэргүйтгэлийн ажилд дэмжлэгт хяналт хийж, хяналтын явцад ААН-д илэрсэн нэг зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллав.
  3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Шивээговь сумын хэмжээнд төвлөрсөн бус ус хангамжийн 3 эх үүсвэр, 1 өргөх станц, 1 ус түгээх цэг, 2 ААН-ийн ажилчдын 3 хоолны газрын үйл ажиллагаанд хяналт хийж ундны усны 5 дээж авав.

Мөн худалдааны 5 газрын ариутгал халдваргүйжүүлэлт, хамгаалах хэрэгслийн хангамж, хэрэглээ, гадна орчны хог хаягдлын зайлуулалтын үйл ажиллагаанд хяналт хийж 9 зөрчил илрүүлж, 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үүрэг чиглэл өгөв.

  1. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулахаар эрүүл ахуй халдвар хамгаалал, эмчилгээний чанар, эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүд, өрхийн эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 24 заалт бүхий 4 албан шаардлага хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай 7 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэв. Мөн коронавирусийн болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудад улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлэв.

  1. Сүмбэр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 41 худалдаа үйлчилгээний газарт хүнсний чанар, аюулгүй байдал, үнийн ил тод байдалд хяналт хийж 11 төрлийн 416 190 төгрөгийн хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан.
  2. Тэг зогсолт хийгдсэнтэй холбогдуулан хүнсний түгээлт хийж буй 7 газарт 2020.11.25-ны байдлаар хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын 3 улсын байцаагч хяналт хийж 28 зөрчил илрүүлж, 24 буюу 85% ийг газар дээр нь арилгуулав.

Хяналтаар хүнсний түүхий эд бүтээгдэхүүний баталгаат хугацаа, хадгалалт, ажилчдын болон түгээлтийн үед баримтлах эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөлт, үйлчилгээний зохистой дадал, бүтээгдэхүүний үнэ, дэлгүүрийн цэвэрлэгээ, халдваргүйтгэлд дэмжлэгт хяналт тавин ажиллав.

Хяналтын явцад цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахад хүнсний бүтээгдэхүүнийг авто машины техник тоног төхөөрөмжтэй хамт хадгалсан, ариутгал халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, хадгалах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн байсан, ажилчид эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм мөрдөлт хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн хадгалах хугацаа дууссан нийт 8 төрлийн 347290 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний хэрэгцээнээс хасав.

  1. 0 /тэг/ зогсолтыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийн хүрээнд 2020.11.29-ний өдөр худалдаа, үйлчилгээний газруудад дэмжлэгт хяналт хийхэд Ковид 19-ын шинжилгээнд хамрагдаагүй, агуулах болон үйлчилгээний танхим эмх цэгцгүй, хүн хооронд зай барих тэмдэг, тэмдэглэгээ, халуун хэмжигч байхгүй, ажилтан гар угаах нөхцөл бүрдээгүй, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй зэрэг нийт 24 зөрчил илэрч 22 буюу 46.8%-г газар дээр нь арилгуулав.

Хими, нян судлалын лабораторид:

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар  хамгааллын хяналтын улсын байцаагч болон аж ахуй нэгж байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 11,  хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн 6, хоол 20,  арчдас 10,  нийт 47 сорьцод  2-8 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийсэн. Эерэг сорьц 2 илэрсэн.

Шинжилгээний 132 500 төгрөгийн төлбөртэй шинжилгээ, 470 000 төгрөгийн шинжилгээг төлбөргүй хийж гүйцэтгэсэн.

Сургалт хэлэлцүүлгийн хүрээнд:

  1. Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид Баянтал суманд ажиллаж 5 хяналтын чиглэлээр 25 иргэнээр хэрэглэгчийн хяналтын хуудсыг бөглүүлж, ЭАХХХ, БО, ХЧС, ХЭА, ХХ-ын чиглэлээр улсын байцаагч нар ажиллаж Баянтал сумын 28 ААНБ-ын захирал эрхлэгч нарт халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зохистой дадал, хог хаягдлын тухай хуулийн талаар сургалт зохион байгуулж, мэдээлэл хүргэн ажилласан.
  2. Байгууллагын нийт албан хаагчдад нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслийг хэрхэн зөв дарааллаар өмсөж, тайлах талаар практик сургалтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар зохион байгуулсан.