Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны тайлан

0
55

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН
ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ТАЙЛАН

2020.12.05 Сүмбэр сум

Ёс зүйн зөвлөл нь албан хаагчдын ёс зүйг сайжруулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор 2020 оны эхний хагас жилд 10 ажил хийхээр төлөвлөж 100 хувь хэрэгжүүлсэн.
Үүнд:
1. Ёс зүйн зөвлөлийн болон зөвлөлөөс зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг тус тус боловсруулан газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж байгууллагын веб сайтад байршуулсан
2. Албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгооj дотоодын 3 сургалтыг зохион байгуулсан. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөл, Канад улсын ЭСЯ хамтран зохион байгуулсан төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйн зөвлөлүүдийн улсын анхдугаар зөвлөгөөнд 1 албан хаагч орлцож ёс зүйн зөвлөлийн ажиллах дүрмийн төсөл, төрийн захиргааны албан хаагчдын ёс зүйн сургалтын хөтөлбөр, нэгдсэн төлөвлөгөөнд санал өгсөн..Шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цуцалсантай холбоотой төрийн болон төрийн бус бусад байгууллагаас сургалт зохион байгуулагдаагүй байна.
3. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлчилгээ авч буй иргэдийн талархлыг хүлээн авах талархлын самбарыг ажиллуулсан
4. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн талаар гомдол, мэдээллийг хүлээн авах санал хүсэлтийн хайрцгийг ажиллуулсан бөгөөд тайлант хугацаанд албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл ирүүлээгүй байна.
5. Байгууллагын ил тод байдлыг хангах зорилгоор ёс зүйн зөвлөлийн 2020 оны төлөвлөгөө, 1 дүгээр улирал, эхний хагас жил, 3 дугаар улирлын тайлан, зөрчлийн мэдээ, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, МХЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг байгууллагын веб сайтад байршуулж олон нийтэд ил тод сурталчилах ажлыг зохион байгуулав.
6. Тайлант хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол ирүүлээгүй болно.
7. Байгууллагын ёс зүйн зүйн зөвлөлийн 2020 оны 1 дүгээр улирал, эхний хагас жил, 3 дугаар улирлын тайланг Төрийн албаны Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэв.

ТАЙЛАН БИЧСЭН:
ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Г.ЦЭЦЭГДЭМБЭРЭЛ