Сургалтын багийн 2020 оны тайлан

0
49

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
СУРГАЛТЫН БАГИЙН 2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

2020.12.11 Чойр
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Байгууллагын сургалтын багаас Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оныг “ХАМТЫН ХЯНАЛТ-АЮУЛГҮЙ БАЙДАЛ”-ын жил болгон зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Төрийн болон Төрийн бус байгууллагаас ирүүлсэн хамтран ажиллах ажлын саналд үндэслэн ерөнхий менежертэй 3 зорилтын хүрээнд 12 бүтээгдэхүүн бүхий төлөвлөгөө боловсруулан газрын даргаар батлуулсан. Тайлант хугацаанд биелэлтийг 83%-тай хэрэгжүүлсэн.
НЭГ. ГАДАГШАА ЧИГЛЭСЭН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА
Зорилт 1. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх:
1.1. Салбарын сургалт: 2020 онд нийтлэг зөрчил, дутагдлыг арилгах зорилгоор 15 хяналтын чиглэлээр 15 салбарын сургалт төлөвлөснөөс 11 буюу 73%-г зохион байгуулж, мэдээллийг шилэн хяналтын цахим системд бүртгэж оруулсан байна. Тайлант хугацаанд цаг үеийн нөхцөл байдал, Ковид-19ын халдвар гарсантай холбогдуулан МХЕГ-аас 4 салбарын сургалтын хөтөлбөр ирээгүй тул хэрэгжилт 26%-иар тасарсан. Зохион байгуулсан нийт салбарын сургалтанд өссөн дүнгээр нийт 330 иргэн, ажилтан албан хаагчдыг хамруулж, сургалтын явцад 12 төрлийн гарын авлага боловсруулж, ашигласан. Сургалт бүрийн дараа үр дүнг тооцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг 4.5 пунктээр нэмэгдүүлсэн.
1.2. Аян: Тайлант хугацаанд 5 хяналтын чиглэлээр 4 сарын аян зохион байгуулахаар төлөвлөж бүрэн гүйцэтгэсэн байна. Үүнд:
“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй”-н сарын аян.
“Зөв дадал-Ногоон ирээдүй” аян.
“Цөмийн технологи-Цацрагийн хамгаалалт аюулгүй байдал” сарын аян.
“Боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жил” сарын аяныг тус тус зохион байгуулсан.
Аяны хүрээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг 2 чиглэлээр 20 обьектод гүйцэтгэж, 121 зөрчлийг арилгуулж, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй 5 тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг зогсоож, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулан эрсдэлээс урьдчилан сэргийлсэн. Эерэг ажлын байр челленжид 15 ААНБ нэгдэж ХАБЭА-н үйл ажиллагааг идэвхжиж, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажилтнуудыг витаминжуулах аян, ХАБЭА-н сургалтууд зохион байгуулагдсан. Мөн эрүүл мэндийн болон хүүхдийн байгууллагын 139 ажилтныг хамруулсан бөгөөд оролцогсдод төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад хяналтын хуудсанд зөрчигдөж буй асуудлууд, үүсч буй эрсдэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хэрэгжүүлэх ажлууд, хоол хүнсний аюулгүй байдал, гар угаахын ач холбогдолын талаар мэдлэг олгосон. ХАБЭА-н хэрэглэгчийн хяналтын хуудсаар 300-гаад ажилтнаар 15 ААНБ-ын үйл ажиллагааг үнэлүүлж, цаашид авах арга хэмжээний талаар заавар зөвлөгөө өгч ажилласан. Хэрэглэгч үнэлэх хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн 2 төрлийн хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчилж нийт 41 иргэнээр бөглүүлж үнэлгээ дүгнэлт өгөв. Хэрэглэгчийн хяналтын хуудсын үнэлгээнд тулгуурлан аж ахуйн нэгжид шаардлага хангаагүй асуудлуудад анхаарч, шаардлагыг хангаж хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөгөө өгсөн. Цахим орчинд 6 төрлийн зурагт хуудас, 5 төрлийн шторкыг сурталчилж, аймгийн телевизээр 4 төрлийн шторк цацсан. Ажил олгогч эздэд зориулан ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх, соёл зан үйлийг төлөвшүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэх талаар улсын байцаагчийн зөвлөмж гарган 13 ААН-д хүргүүлсэн.Байгууллагын цахим хуудас болон фэйсбүүкээр аяны хүрээнд зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээлэл болон ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх, хог хаягдлын талаар 2 төрлийн богино хэмжээний шторкыг олон нийтэд хүргэсэн. Байгаль орчноо хайрлан хамгаалах энгийн аргуудаас сэдэвт цуврал 10 төрлийн постерыг бэлтгэн байгууллагын цахим хуудаст байршуулсан. Эдгээр зөвлөмжийг давхардсан тоогоор 2508 хүн үзсэн байна.
1.3. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хувь хүний гар дээрх зөвшөөрөлгүй явуулж буй хүнсний худалдаа реклам сурталчилгаа, постер, зарыг явуулахгүй байх, зогсоох тухай “Мэдэгдэл” гаргаж Радио телевиз, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны 3, аймгийн хэмжээнд зонхилогч фейсбүүк группуудын админ нарт албан тоотоор хүргүүлж. Хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж зөвшөөрөлгүйгээр хүнсний үйлдвэрлэл, худалдаа явуулж буй 23 иргэний үйл ажиллагааг таслан зогсоосон.
1.4. Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, нийтийн аюулгүй байдалтай холбоотой болон цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг зөвлөмж үэргийг түргэн шуурхай хүргэх зорилгоор орон нутгийн “Говьсүмбэр” телевиз, сурвалжлагч Д.Уранцэнгэл, МҮОНР-ийн ГСА дахь сурвалжлагч Т. Болдбаатар нартай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Зорилт 2. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалтын ажил, үр дүнг сурталчлан таниулах:
2.1. Байгууллагын цахим хуудсанд хяналт шалгалтын 53, зөвлөмж 18, сургалт сурталчилгаа 7, сэрэмжлүүлэг 4, ил тод 22, мэдээ мэдээлэл 65, бусад 20 нийт 189 мэдээлэл оруулж, олон нийтэд түгээж ажилласан.
2.2. Байгууллагын үйл ажиллагаа, хяналтын үр дүнг сурталчлах, иргэдэд цаг үеийн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл өгөх зорилгоор “Говьсүмбэр” телевиз, МҮОНРТ, ГБХЗХГ-тай хамтран телевизийн 4 ярилцлага, цахим хуудасны 64 мэдээлэл бэлтгэж давхардсан тоогоор нийт 2680 хүнд хүргэсэн.
2.3. COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар МҮОНР-д өгсөн 2 алба хаагчийн ярилцлагаар подкаст, “Маскаа зүүцгээе” аяны хүрээнд “wash wash wash” дуунд 1 клип, “Байгаль орчин хүний гараар”, “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт 2 шторк, 6 хяналтын чиглэлээр нийт 46 постер боловсруулж, байгууллагын цахим хуудас болон аймгийн зонхилогч 6 фейсбүүк группүүдээр түгээж, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн ажлын байр, хүүхдийн тоглоомын талбай, олон нийтийн үйлчилгээний цэгүүдэд байршуулж ажилласан байна.
2.4. МХБ-аас 2020 онд гүйцэтгэсэн хяналт шалгалтын явцад нийт 54 объектод шилэн хяналтын системийн портал ашиглалтын талаар сургалт хийж мэдлэг олгосон. Мөн аймгийн зонхилогч 3 фейсбүүк группүүдээр http://www.shilenkhyanalt.gov.mn/login-г сурталчилаж, 120 иргэн үзэж, хандалт авсан байна.
2.5. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын талаарх бодит тоон мэдээллийг иргэдэд өгөх, нийтийг хамарсан баярын үеэр хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг олгох зорилгоор мэргэжлийн байгууллагаас гаргасан 27 зөвлөмж, 34 анхааруулгыг зонхилогч 6 фейсбүүк группэд оруулж 2680 хүн үзэж, 64 шэйр хийсэн.
ХОЁР. ДОТОГШОО ЧИГЛЭСЭН СУРГАЛТ
Зорилт 3. Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх, чадваржуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах:
3.1. Тайлант хугацаанд танхимын 8 удаагийн сургалтанд 18 албан хаагч, хяналтын болон салбарын чиглэлээр МХЕГ-аас зохион байгуулагдсан 4 удаагийн танхимын сургалтанд 4 албан хаагч, 6 удаагийн онлайн сургалтанд нийт 14 албан хаагчдыг бүрэн хамруулсан. Үүнд жич:
Байгууллагын дэргэдэх Залуучуудын зөвлөл, аймгийн ураг удмын холбооноос хамтран зохион байгуулсан “Угийн бичгээ хөтөлж, ураг удмаа хамгаалья” сэдэвт 2 цагийн тахимын сургалтанд 16 албан хаагч.
ШУТИС-иас зохион байгуулсан MNS/ISO IEC17025:2018 стандарт танилцуулах, хими болон нян судлалын шинжилгээний арга аргачлалын талаарх мэдлэг олгох 2 өдрийн сургалтанд 1 шинжээч хамрагдсан.
2020 оны Барилгын салбарын улсын зөвөлгөөн, сургалт семинаруудад 1 улсын байцаагч хамрагдсан.
3.2. Шинэ Коронавирус (Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны 11 сарын 25-ны өдөр байгууллагын 18 албан хаагч, ажилтнуудад “Хамгаалах хувцас, хэрэгслийг өмсөх, тайлах дараалал” онолын болон дадлагын тахимын сургалтыг зохион байгуулж, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч байна.
ДҮГНЭЛТ
2020 оын сургалтын багийн төлөвлөгөөний биелэлтийг 83%-тай хэрэгжүүлсэн.
Тайлант хугацаанд цаг үеийн нөхцөл байдал, коронавирусын халдвар гарсантай холбогдуулан олон нийтийг хамарсан өдөрлөг, сургалт сурталчилгааны үйл ажиллагаа хязгаарлагдаж, төлөвлөгөөний хэрэгжилт 17%-иар тасарсан.
Хяналтын чиглэлээр болон мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж буй ажлууд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан улс, аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж сэрэмжлүүлгийг олон нийтэд цахимаар сурталчилж соён гэгээрүүлж мэдлэг олгож ажилласан.
Үр дүн: Цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан 1 шууд дамжуулалт, 2 подкаст, 2 шторк, 1 клип хийж, телевизийн 2 нэвтрүүлэгт оролцож, 4 удаагийн шууд ярилцлага өгч байгууллагын үйл ажиллагааг шинэлэг байдлаар сурталчилсан.
Аж ахуй нэгж, байгууллагын портал ашигладаг хэрэглэгчийн тоо өмнөх оноос 24%-иар өссөн, объектуудын дотоод хяналтын үйл ажиллагаа 15 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Бизнес эрхлэгчдийн эрх зүйн болон стандартын талаарх мэдлэгийг 4.5 пунктээр нэмэгдүүлсэн. Зохион байгуулсан нийт ажил үйлчилгээний үр дүнд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн эрсдэл өндөр үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажиллагсдад мэдлэг олгож, хэрэглэгч өөрийгөө болон гэр бүлээ аливаа эрсдэлээс хамгаалах дадалд хэвшүүлэн, нийтийг хамарсан баярын үеэр хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого бүртгэгдээгүй.