Аймгийн Онцгой комиссын өргөтгсөн хуралд мэдээлэл хийж, тусгай нөхцөлөөр үйл ажиллагаа явуулж эхлэх ААНБ-уудад зөвлөмж хүргүүлэв.

0
51

Манай аймгийн хувьд Коронавируст халдварын тархалтын түвшингээр өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар түвшинд /алаг цоог тархалттай / хамаарч хязгаарлаагүй үйл ажиллагааг түвшинд тохирсон горимоор зохицуулахаар төлөвлөсний дагуу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралд тусгай нөхцөл шаардагдах 5 төрлийн 22 үйл ажиллагаа эрхлэгч ААНБ, иргэдийг оролцуулж Монгол улсын Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах, халдвараас урьдчилан сэргийлэх түр журам”, УОК-ын даргын 18-р тушаалаар батлагдсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг тус тус танилцуулж МХГ- аас мэдээлэл хийв. Мөн халдвар хамгааллын дэглэмийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж ажиллах тухай зөвлөмжийг бичгээр хүргүүлж, зөвлөгөө өгч ажиллав.