ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН НЭГДСЭН ДҮН

0
11

 

2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 6 цэцэрлэгийн үйл ажиллагаанд 4-5-р саруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд Сүмбэр сумын Буян, Олуулаа, Хонгорхон цэцэрлэг, Шивээговь сумын 3-р цэцэрлэг, Бүжинхэн-бүл цэцэрлэг, Баянтал сумын 4-р цэцэрлэгүүд хамрагдлаа. Шалгалтын явцад Цэцэрлэгүүдийн хөтөлбөр төлөвлөгөө бүрэн хийгдсэн, Сургалтын хэрэглэгдэхүүн, ном гарын авлагаар хангагдсан, Эцэг эх, багштай гурвалсан гэрээ байгуулсан, Эцэг эхчүүд цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар чөлөөтэй мэдээлэл авах нөхцөл боломж бүрдсэн зэрэг нийтлэг ололтууд байгаа бөгөөд мөн дараах нийтлэг зөрчил илэрсэн. Үүнд: Хууль бус төлбөр хураамж авахгүй байх талаар эрх зүйн баримт бичигт тусгаагүй, Цэцэрлэгийн зөвлөл байгуулж ажилаагүй, Удирдлагын үйл ажиллагаа, боловсролын үйлчилгээний талаар хамт олон, эцэг эхээс санал аваагүй, Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ авч ажилаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ. Хувийн хэвшлийн Буян, Бүжинхэн-бүл цэцэрлэг нь мэргэжлийн эрхлэгчгүй, Хонгорхон, Олуулаа цэцэрлэг нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдаагүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулахаар 4 цэцэрлэгт 16 заалт бүхий албан шаардлага хүргүүлэн ажиллаа. /Албан шаардлагын биелэлт тооцох болоогүй./

 

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү