ХҮҮХДИЙН БАЯР БОЛОХ ГЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА.

0
23

Мэргэжлийн хяналтын газраас Хүүхдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан худалдааны газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг  гүйцэтгэж байна. Шалгалтын явцад хадгалалтын хугацаа хэтэрсэн, хаяг шошгоны зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалах, кремтэй бүтээгдэхүүнийг хөргөгчгүй нөхцөлд, тасалгааны температурт хадгалж худалдаалах зөрчил гарч байна. Иймд  хэрэглэгч та бүхэн бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгаж авах, лангуу тавиурт ил задгай тавьж худалдаалж байгаа кремтэй бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхгүй байхыг АНХААРУУЛЖ  байна. Шалгалт үргэлжилж байна.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү