2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

0
11

Төлөвлөгөөт шалгалт 14, төлөвлөгөөт бус шалгалт 7, зөвлөн туслах үйлчилгээ 2, урьдчилан сэргийлэх хяналт 1-ийг 14объектод, тандалт судалгаа 2-ыг тус тус хийсэн. Нийт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 11 зөвлөмж, 29албан шаардлага, 12 акт, 6 дүгнэлт гарган хүргүүллээ. Мөн 52 албан бичиг /хариутай 17 бичиг/, 16өргөдөл гомдол ирүүлснээс хариутай 9 бичиг, 13 өргөдөл гомдлыг барагдуулж ажилласан. Хугацаа болоогүй буюу хяналтанд байгаа 8 хариутай бичиг, шийдвэрлэх шатандаа байгаа 3 гомдол, хүсэлт байна.Тухайлбал:

  1. Аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн албанаас гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэл, мэдээг авч ажиллав. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх, баталгаажуулалтыг хийж дуусгав. Аймгийн дүнгээр нийт 121.9 мян тол.малыг хамруулж, 67.25  мян.тун вакцин зарцуулсан ба уг ажлыг мал эмнэлгийн 9 нэгжээр гүйцэтгүүлж, ХХААГ арга хэмжээний зохион байгуулалт, мэргэжлийн зөвлөгөө арга зүйгээр хангаж ажилласан байна.
  2. Иргэн Т.Отгонсүрэнгийн утсаар ирүүлсэн “Нийтийн эзэмшлийн барилгын хана нураах гэж байна” гэх гомдолын дагуу Сүмбэр сумын Хонхор хотхоны 2 дугаар байрны 3-45 тоотын иргэн Б.Буяндэлгэрийн гэрт очиж үзлэг шалгалт хийж фото зургаар баталгаажуулан угсармал төмөр бетонон хана нураах ажлыг бүр мөсөн зогсоох акт гаргаж зөрчлийг арилгуулахаар ажиллалаа. Тус төмөр бетон хананд жижиг хэмжээтэй нүх гаргасан байсан ба арматурыг таслаагүй байсан тул ханыг нөхөн сэргээх үүрэг даалгавар өгсөн ба актаар тогтоосон ажлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд “Барилгын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу захиргааны арга хэмжээ ногдуулахыг иргэнд мэдэгдсэн.
  3. Аймгийн баяр наадам болохтой холбоотойгоор хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газруудтай хамтран ажиллахаар албан тоот хүргүүлээд байна.
  4. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын 06 дугаар сарын 17-ны өдөр Шивээговь сумын Хаялага нуурын орчин эргүүл шалгалт хийхэд хууль зөрчиж зөвшөөрөлгүйгээр тор ашиглан загас агнаж байгаад баригдсан 2 иргэнд захиргааны арга хэмжээ тооцуулахаар ирүүлсэн материалын дагуу шалган үзэж зөрчил гаргасан нь тогтоогдсон тул  2 иргэнд Амьтны тухай хуулийн дагуу 960000 төгрөгний торгуулийн арга хэмжээ, 54000 төгргөний нөхөн төлбөр тогтоогоод байна.
  5. МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар манай аймагт ирж ажиллаж байгаатай холбогдуулан “Боржигон сондор” ХХК-ий “Амтат зоог” зоогийн газрын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд хүнсний чанар, аюулгүй байдал, үйлчилгээний ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг хангуулан ажилласан. Хяналтын явцад 1 дүгнэлт, илтгэх хуудас гаргаж Төрийн тусгай хамгаалалтын газарт хүргүүлэв.
  6. Цаг үеийн байдал, өгөгдсөн үүргийн дагуу Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд 7 албан хаагч ажилласан
  7. Хүнсний чанар, стандартын улсын байцаагчдаасболон хүсэлт, өргөдөл, гомдлоор ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн 37, архи 1, ариун матераил 5, ариутгалын бодис 2, усны 21, хөрс 4, арчдасны 96 дээжинд 2- 11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц 15 илэрлээ.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү