ХИЙЛСЭН БӨМБӨЛГИЙГ ХУДАЛДАН АВЧ, БЭЛЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ САНУУЛЪЯ

0
7

Тун удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Хийлсэн байхад өндөрт тогтчихдог, янз бүрийн дүрс зураг бүхий бөмбөлгүүдэд хүүхдүүд дуртай байдаг. Эцэг эхчүүд хүүхэддээ, дүү нартаа энэхүү хийлсэн бөмбөлгийг худалдан авч, бэлэглэж болохгүйг сануулъя.Бөмбөлөг доторх хий маш аюултай бөгөөд хийлсэн байхад нь жаахан халах тохиолдолд дэлбэрдэг аж. Тухайлбал, хийн бөмбөлөг бариад явж байгаа хүүхдийн хажуугаар хэн нэгэн тамхиа ойрхон барихад л шууд дэлбэрдэг байна. Бөмбөлөг доторх хий халсан үедээ ийнхүү дэлбэрч бага насны хүүхдүүд түлэгдэж гэмтсэн явдал ч гарсан байна.

Хийлүүлж байх болон худалдан авсны дараа тамхины цог, шүдэнз зурах төдийд дэлбэрдэг учраас эцэг эхчүүдийг хүүхэддээ гадуур ил задгай худалдаж буй элдэв дүрс зураг, иш бүхий бөмбөлөг худалдан авахгүй байхыг АНХААРУУЛЖ  байна.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү