ЭРҮҮЛ АХУЙ ХАЛДВАР СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР

3
205

Асуулт: Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол ямар ач холбогдолтой вэ

Хариулт:Хүнсний барааны сав баглаа боодол нь барааг тээвэрлэх хадгалах, худалдах явцад чанарыг хамгаалах гол ач холбогдолтой.

Асуулт:Бүтээгдэхүүний шошгонд ямар мэдээллийг тэмдэглэдэг вэ

Хариулт:Хүнсийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, хаягыг шошгонд тэмдэглэнэ.Барааг савласан он сар өдөр, савлагч ба чанар шалгагчийн дугаарыг тэмдэглэнэ.

Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хугацааг он сар өдрийг тоон үзүүлэлтээр тодорхойлж бичнэ.Хадгалах хугацааг он сар өдрөөр тусгайлан олгосон тоон тэмдэглэгээгээр заах, шошгонд бүтээгдэхүүний хадгалах хэм, хугацаа, найрлагыг тэмдэглэсэн байх ёстой.

Асуулт:Бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг яаж мэдэх вэ

Хариулт:Бараа бүтээгдэхүүний таган дээр буюу бүтээгдэхүүний хажуу тал дээр нэг он сар өдөр байвал бүтээгдэхүүний мэдээлэл дотор хадгалах хугацааг бичсэн байна. Бүтээгдэхүүнд хадгалах хугацааг бичээгүй нэг он сар өдөр байгаа бол тэр нь дуусах хугацаа гэж ойлгож болно.

Асуулт: Хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хэрхэн сонгож, шалгах вэ

Хариулт:Хүнсний бүтээгдэхүүнийг харах, үнэрлэх, амтлах, хүртэх мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад байдал, биет байдал, амт, үнэрийг сайтар шалгаж авах хэрэгтэй.

Гадаад байдал:

  • Өнгө нь өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгө байгаа эсэх
  • Хэмжээ – /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/
  • Хэлбэр – /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/
  • Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүнд тунадас, булингар үүссэн эсэх
  • Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх
  • Үнэр, амт:Үнэр – /эвгүй үнэр байгаа эсэх/
  • Амт – /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/ энэ бүгдийг шалгаж авах хэрэгтэй.

3 Сэтгэгдлүүд

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү