БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

25
324

Бат: Сайн байна уу байгаль хамгаалагч аа. Танаас хэдэн зүйл тодруулах гэсэн юм.

Байгаль хамгаалагч: Тэр бололгүй яахав.

Бат: Ан амьтан агнах, түүний түүхийг эдийг худалдах, худалдан авахад зөвшөөрөл авдаг юм уу. Хаанаас авдаг юм бэ.

Байгаль хамгаалагч: Мэдээж зөвшөөрөл авна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хууль, “Ан агнуурын тухай”хууль, “Амьтны аймгийн тухай” хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөл авна. Хэрэв та ан агнах гэж байгаа бол БОАЖЯамнаас ямар агнуурын амьтан, хэдэн тоо толгойг агнах, зөвшөөрөл олгосон эсэхийг тухайн орон нутгийн холбогдох мэргэжилтэн, байгаль хамгаалагч, улсын байцаагч нараас тодруулах хэрэгтэй. Хэрэв агнах ангийн тоо хэмжээг тогтоож зөвшөөрсөн байвал дараах шаардлагыг та хангасан байх ёстой:

  • Холбогдох хууль тогтоомжийг судалсан, ангийн буу эзэмших эрхийн үнэмлэхтэй, зохих журмын дагуу зөвшөөрөл байх \Зөвшөөрөл аваагүй иргэн ан агнах, түүнийг ашиглахыг хориглоно.\      
  • Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тухайн суман дахь байгаль орчны хяналтын улсын байцаагчаас гарал үүслийн тодорхойлолт авах. \Ийм тодорхойлолт аваагүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглодог.\

Бат: Хэрэв зохих зөвшөөрөлгүйгээр ан амьтан агнасан бол ямар хариуцлага хүлээдэг юм бэ?

Байгаль хамгаалагч:Хуулийн олон заалт бий.

ТА – хугацаа нь дууссан зөвшөөрлөөр ан агнасан, загас барьсан, эсхүл ангийн буу, ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр агнуурын амьтныг агнах, барихыг завдсан бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0,5 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгуулна.

ТА- зохих эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан, энэ хуулийн 7.3-д заасан жагсаалтад орсон ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгуулна. Хуулиар хориглосон арга, зэвсэг хэрэгсэл ашигласан тохиолдолд торгуулийн хэмжээ иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгоно.

ТА- зөрчлийг давтан үйлдсэн, эсхүл зохих зөвшөөрөөлгүй, агнуурын ховор амьтан агнасан, барьсан буюу тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдсан бол зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

МӨН ТАНЫ

  • хууль бусаар агнуурын амьтан агнасан, барьсан этгээдийн ангийн зэвсэг, хэрэгсэл, агнасан, барьсан агнуурын амьтан, тэдгээрийн арьс, үс, мах, эвэр, заар, бусад түүхий эд болон олсон орлогыг Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч хураана
  • Гэм буруутай этгээдийн хууль бусаар агнуурын амьтан агнах, барихад ашигласан автомашин, мотоцикль, тээврийн өөрөө явагч бусад хэрэгслийг жолоодох эрхийг байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчийн мэдүүлснээр энэхүү эрхийг олгосон эрх бүхий байгууллагань 2 жил хүртэл хугацаагаар хасаж болно
  • Дээрхи шийтгэлээс гадна ан агнасан, худалдсан, худалдан авснаас үл хамааран “Ан агнуурын тухай” хуулийн 18-р зүйл, Амьтны аймгийн тухай хуулийн 25-р зүйлд заасны дагуу ан амьтанд учруулсан экологи – эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалан төлүүлнэ. Жнь: 1 цагаан зээр хууль бусаар агнасан байхад

Амьтны нэр       Эр        Эм

Цагаан зээр      500000  550000

  • 210600 төгрөгний захиргааны шийтгэл ногдуулна.
  • МУ-н Засгийн газрын 2011 оны 01 сарын 15 –ний өдрийн 23-р тогтоолын дагуу Экологи эдийн үнэлгээнд амьтны хүйсээр хамааруулж 2 дахин нугалан төлнө. Агнасан ан шаргачин байвал 550000*2=1100000 төгрөгний нөхөн төлбөр ногдуулна.
  • Нийт 1310600 төгрөгний шийтгэл ногдуулж, унаж явсан тээврийн хэрэгсэл, ангийн зэвсэг хэрэгсэл, агнасан, барьсан арьс, үс, бусад түүхий эдийг хурааж улсын орлого болгоно.
  • Хэрэв нэг тарвага агнах, түүний түүхий эдийг худалдан борлуулсан, худалдан авсан зөрчил гаргасан тохиолдолд 710.600 төгрөг захиргааны шийтгэл, нөхөн төлбөр ногдуулж, агнахад ашигласан тээврийн хэрэгсэл, буу бусад зүйлийг хураана. Зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулна.
  • Хэрэв таны гаргасан зөрчил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140.400 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлж 7.160.400 төгрөгнөөс дээш хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагад татагдана.

Бат: Би орон нутгийнхаа ан амьтан тоо толгой олон болж, хууль бусаар битгий ан амьтан агнаасай гэж боддог. Байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

Байгаль хамгаалагч: Бололгүй яахав. Хууль бусаар ан агнасан, худалдан борлуулсан, худалдсан зөрчил гаргасан иргэний талаар бодит мэдээлэл өгч болно. Хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн буюу түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг Сумын засаг дарга олгоно. Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2006 оны 10 сарын 31 –ны өдрийн 342/366 дугаар тушаалын хавсралтаар байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэндмөнгөн урамшуулал олгох журам батлагдсан. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу мээдээлэгчийгчандлан нууцална.

25 Сэтгэгдлүүд

  1. 351842 862863I extremely delighted to locate this internet website on bing, just what I was searching for : D besides saved to bookmarks . 589155

  2. 475385 802683Every e-mail you send ought to have your signature with the link to your internet site or weblog. That typically brings in some visitors. 537845

  3. 405565 973685I havent checked in here for some time as I thought it was acquiring boring, but the last few posts are excellent quality so I guess Ill add you back to my everyday bloglist. You deserve it my friend 938860

  4. 159505 687396Incredible! This weblog looks just like my old one! Its on a completely different topic but it has pretty significantly the same layout and style. Wonderful choice of colors! 223610

  5. 875468 367626Satisfying posting. It would appear that lots of the stages are depending upon the originality aspect. Its a funny thing about life should you refuse to accept anything but the top, you really often get it. by W. Somerset Maugham.. 899722

  6. 16500 229693Oh my goodness! an incredible write-up dude. Thanks a ton Nonetheless We are experiencing problem with ur rss . Dont know why Cannot enroll in it. Can there be any person discovering identical rss dilemma? Anyone who knows kindly respond. Thnkx 349452

  7. 282661 356920Cheapest speeches and toasts, as properly as toasts. probably are created building your own at the party and will likely be most likely to turn into witty, humorous so new even. greatest man toast 691757

  8. 150594 815978I discovered your blog internet site on google and check a few of your early posts. Continue to maintain up the quite good operate. I just additional up your RSS feed to my MSN News Reader. Seeking forward to reading a lot more from you later on! 61769

  9. 946394 516249Im so happy to read this. This is the kind of manual that needs to be given and not the accidental misinformation thats at the other blogs. Appreciate your sharing this finest doc. 297919

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү