ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

20
396

Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр

  1. Би ажил олгогчийн зүгээс ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулах гэсэн юм. Хөдөлмөрийн гэрээнд ямар нөхцлүүд байх шаардлагатай вэ? Хууль тогтоомжинд нийцүүлэн баталсан загвар гэрээ, эсхүл заавар гэж бий юу?

Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрийн нөхцөлд нийцсэн байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт хөдөлмөрийн гэрээний талаар заасныг та судлах хэрэгтэй. Юуны өмнө гэрээнд дараахь нийтлэг, гол нөхцлийг тохирно.

  • Ажлын байрны буюу албан тушаалын нэр
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг
  • Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ
  • Хөдөлмөрийн нөхцөл гэх мэт

Мөн Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 128 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг тодорхойлох тухай зөвлөмж”-тэй танилцахыг танд санал болгож байна.

  1. Би нэгэн хувийн байгууллагад жил гаруйн өмнө орсон. Анх ажилд ороход туршилтын журмаар, бага цалинтайгаар ажиллуулж үзнэ гээд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш жил өнгөрлөө. Цалин ч нэмээгүй. Туршилтын журмаар ажиллуулах хугацаа хуульд бий юу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т шинээр ажилд орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулна. Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байхаар заасан.Тэгэхээр дотоод журам хуульд нийцсэн байх ёстой гэдэг утгаараа таныг 6 сараас илүүгүй хугацаагаар туршилтаар ажиллуулах ёстой. Иймд та туршилтаар ажиллах гэрээг дуусгавар болгохыг шаардах эрхтэй.

  1. Ажлаас халагдсаны тэтгэмжийг ямар тохиолдолд, ямар хугацаагаар олгодог вэ?
  • Нэгдүгээрт: Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан
  • Хоёрдугаарт: ААНБ болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсөн
  • Гуравдугаарт:Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
  • Дөрөвдүгээрт: Ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн зэрэг үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд ажил олгогч нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.
  1. Би цайны газар үйлчлэгчээр ажиллаж 70.000 төгрөгийн цалин авдаг. Би цалингаа нэмэгдүүлэх талаар хэлж үзсэн боловч нэмэргүй юм. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгох ёсгүй гэж саяхан телевизор сонслоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд байгаа вэ?

Хөдөлмөрий хөлсөний доод хэмжээний тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр Нийгмийн Зөвшлийн Гурван Талт Үндэсний Хороо тогтоодог. Үүний дагуу уг үндэсний хорооноос 2011.04.05-ны өдрийн №01 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 835.41 төгрөг буюу сард 140400 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

  1. Цалин хөлс гэсэн ойлголтыг тодруулахгүй юу? Ажил олгогчтой тохирсон цалин дээр өөр ямар нэмэгдлүүд авч болох боломжтой вэ?

Цалин хөлс гэсэн ойлголт нь үндсэн цалин / ажил олгогчтой тохирсон цалин/, нэмэгдэл хөлс /ажлын үр дүнгийн, мэргэжил, ажил, албан тушаал хавсарсан буюу хослон ажилласны, орлон гүйцэтгэсний, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсний шөнийн болон илүү цагаар ажилласанбол ажилтантай тохиролцон/, нэмэгдэл /мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцлийн болон бусад/, шагнал урамшууллаас бүрдэнэ.

  1. Ээлжийн амралтын олговрыг хэрхэн тооцож олгодог юм бэ? Тухайлбал би 18 өдрийн ээлжийн амралт авах ажилтан.

Ээлжийн амралтын олговорыг уг ажилтны ээлжийн амралт эдлэхээс өмнө ажлын нэг жилийн хугацаанд дундаж цалин хөлсийг үндэслэн тодорхойлно. Тухайлбал, амралт олгохын өмнө 12 сарын цалин хөлсний нийлбэрийг ажилласан өдөрт хувааж ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр буюу таны хувьд 18 өдрөөр үржүүлэн ээлжийн амралтын олговрын хэмжээгээ тодорхойлж болно. Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар ээлжийн амралтын олговор тооцох журмыг баталсан.

  1. Ажилтны ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын өдөр хэд вэ?

Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. 18 насанд хүрээгүй ажилтных 20 өдөр байна. Хөдөлмөрийн нөхцөл болон ажилласан хугацааг харгалзан хэдэн өдрийн нэмэгдэл амралт олгох ёстойг доорх хүснэгтээс харна уу.

д/д       Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллагсдад        Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдад

1                         6-10 жилд ажлын 3 өдөр                            6-10 жилд ажлын 5 өдөр

2                        11-15 жилд ажлын 5 өдөр                           11-15 жилд ажлын 7 өдөр

3                        16-20 жилд ажлын 7 өдөр                           16-20 жилд ажлын 9 өдөр

4                        21-25 жилд ажлын 9 өдөр                           21-25 жилд ажлын 12 өдөр

5                        26-31 жилд ажлын 11 өдөр                         26-31 жилд ажлын 15 өдөр

6                        32, түүнээс дээш ажлын 14 өдөр            32, түүнээс дээш ажлын 18, түүнээс дээш өдөр

  1. Сахилгын зөрчил гаргаснаас хойш хэдэн сарын дотор шийтгэл ногдуулж болох вэ?

Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.

  1. Манай ажилтан “Х” гэгч ажлын бус цагаар ажил дээрээ согтуу ирж байгууллагын эд хөрөнгийг эвдэн сүйтгэж хохирол учруулсан. Эвдэрсэн эд хөрөнгөө бид өөрсдөө үнэлж бүрэн төлүүлэхээр нэхэмжилж болох уу?

Болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 133, 135 дугаар зүйлүүдэд эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлагын талаар зохицуулсан. Ажилтансогтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр заасан. Хуулийн 136 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлох бөгөөд бусад тохиолдолд эд зүйлийн тайлан бүртгэлийн үнээс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасч, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно.

10.Би ажил олгогчийн зүгээс асуулт тавьж байна. Ажлын байрны тодорхойлолт болон дотоод журам зэрэг нь ажил олгогч, ажилтан 2-ын эрх, үүргийн хувьд их чухал юм байх шиг байна. Үүнийг ямар загвараар боловсруулах, юу юу тусгах талаар хэлж өгнө үү.

Эдгээрийг боловсруулах тухай зөвлөмж, тушаалаар батлагдсан загварууд байдаг. Тухайлбал: “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж”-ийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооноос 2001 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. Мөн хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загварыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 213 дугаар тушаалаар баталсан байна.

  1. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн контрактын талаар ойлголт өгөхгй юу, хэнтэй ийм гэрээ байгуулдаг вэ?

Контрактын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан. Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй хөдөлмөрийн контракт байгуулна. Контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалтыг ЭМНХСайдын 2000 оны 93 тоот тушаалаар баталсан. Үүнд нэгдүгээрт, ажил мэргэжлийн хувьд, ЭМНХСайдын 1998 оны А/315 тоот ушаалаар баталсан “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтод дурдсан ажил, мэргэжил, хоёрдугаарт, албан тушаалын хувьд, төрийн /контрактаар ажиллахыг хууль тогтоомжоор хориглосноос бусад/ ба төрийн бус байгууллагын удирдах ажилтан, албан хаагч, ААНБ-ын захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, алба, хэлтэс тасгийн менежер, ААНБ-ын доторх нэгж, хэсгийн удирдах албан тушаалууд хамаарна.”

Харин ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг нь нотлох үнэмлэх /сертификат/, түүний туршлага болон бүтээлийг нь үндэслэн өөрийн сонголт, шийдвэрээр контракт байгуулах, түүний агуулга цуцлах үндэслэл, журам зэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 25, 41 дүгээр зүйлүүдэд тодорхой заасан.

12.Миний хүү цэргийн зарлан дуудах хуудас авсан юм. Цэрэг татлагын комиссоос хүүг маань эрүүл мэндээр тэнцэхгүйгэсэн дүгэлт гаргасан. Ингээд урьд хийж байсан ажилдаа орох гэтэл цэргийн албанд татагдсан гээд ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хүүг маань буцааж ажилд авах үндэслэл бий юу?

Энэ тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэсэн 35 дугаар зүйлээр зохицуулдаг. Өөрөөр хэлбэл цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал ажил олгогч ажлыг нь хэвээр хадгалах ёстой. Иймд байгууллагын шийдвэр хуулийн уг заалтыг зөрчсөн байна.

Ер нь иргэдийг ажлаас үндэслэлгүй халсан олон тохиолдол амьдрал дээр гардаг. Иймд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдолыг дурдъя.

  1. Төрийн байгууллагын сонгуульт ажил 3 сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа
  2. Ээлжийн амралттай байгаа
  3. Эмнэлэгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа
  4. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа
  5. Цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал
  6. Хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол

Дээрх тохиолдлуудад ажил, албан тушаалыг хэвээр хадгалаад зогсохгүй заримд нь хуульд зааснаар зохих олговор, тэтгэмжүүдийг олгох ёстой.

13.Би үйлчилгээний газар ажиллуулах гэсэн юм. Ямар чиглэлээр үйлчилгээ эрхлэхээ шийдээгүй байна. Танай байгууллагаас үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр ямар шаардлагууд байдгийг мэдмээр байна.

  1. Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр дараах шаардлагыг хангасан байх ёстой
  • Ажлын байрны түрээсийн гэрээ, схем, зураглал хийгдсэн байх
  • Үйлдвэрлэлийн онцлогтой холбоотой товч танилцуулга гаргасан байна.
  • Ажлын байр нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл, стандартыг хангасан байна.
  • Ажилчид нь Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 6 дугаар бүлгийн 87.1 дүгээр заалтын дагуу хөдөлмөрийн нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангагдсан байх
  • Ажилчид нь Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 6 дугаар бүлгийн 92.1.2 дугаар заалтын дагуу ажилтныг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилсан болон хугацаат үзлэгт хамруулсан байна.
  1. Гүн өрмийн худаг
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлсэн байх
  • Цооног өрөмдөх зөвшөөрөл буюу сумын Засаг даргын шийдвэр
  • Улирал тутам усны шинжилгээ хийлгүүлж, MNS 900:2005 стандартын шаардлага хангасан байх
  • Усны эх ундаргат хамгаалалтын бүс тогтоолгосон байх
  • Гүн өрмийн худагт паспорт гаргуулсан байх
  1. Ус түгээх байр
  • Ус түгээх байрны эргэн тойрон 30-50 метрт хамгаалалтын бүс тогтоож, бохирдуулах эх үүсвэргүй байна.
  • Санг хуванцар болон зориулалтын материалаар хийсэн байх
  • Сангийн юүлэх хоолой ёроолдоо байрлах
  • Улирал тутам усны шинжилгээ хийлгүүлж, MNS 900:2005 стандартын шаардлага хангасан байх
  • Ус юүлэх хоолой, сангийн өрөө худгийн хаалга цоож лацтай байх
  • Гадна талбайг цардаж тохижуулсан байх
  1. Халуун усны газар
  • Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулна.
  • Хэсгийн холболттой тохиолдолд жилд 1-ээс доошгүй удаа усны шинжилгээ хийлгүүлж, MNS 900:2005 стандартын шаардлага хангасан байх
  • “Халуун усны үйлчилгээ ерөнхий шаардлага” MNS 5163:2002 стандартын шаардлага хангасан байх
  • Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх
  1. Yсчин
  • “Yс засах үйлчилгээ” MNS 5160:2002 стандартын шаардлага хангасан байх
  • Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх
  • Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх
  1. Билльярдын үйлчилгээ
  • Ажлын байр нь Монгол Улсын “Ариун цэврийн тухай” хуулийн 9.1 дүгээр заалтад заасан шаардлагыг хангасан байх /талбай, халаалт, агааржуулалт, гэрэлтүүлэг/
  • Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх
  • Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх
  1. Бассейн
  • Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх
  • Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх
  • Ажлын байр нь дараах шаардлага хангасан байх
  1. a) Ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх /механик болон энгийн агааржуулалтын төхөөрөмжтэй, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй байх/
  • Хувцас солих өрөө /үйлчлүүлэгч бүр хувцасны шкафаар хангагдсан байх/
  • Эрэгтэй, эмэгтэй шүршүүрийн өрөөтэй байх

      Ариун цэврийн өрөө /эрэгтэй, эмэгтэй/

  • Бассейны өрөө
  • Ариутгалын тоног төхөөрөмжийн өрөө

   б) Yйлчилгээнд шаардлагатай ариутгах тоног төхөөрөмжөөр хангагдсан байх ба тоног төхөөрөмжийг байрлуулсан өрөө нь механик агааржуулалтын төхөөрөмжөөр хангагдсан, ажиллаагүй үед цоож, лацтай байх

  • Хлоратор
  • Шүүх тоног төхөөрөмж

      в) Усыг байнгын эргэлтэнд байлгах /pumping system/

  1. Саун
  • Ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх /механик болон энгийн агааржуулалтын төхөөрөмжтэй, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй байх/
  • “Сауны үйлчилгээ” MNS 5164:2002 стандартын шаардлага хангасан байх
  • Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх
  • Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх
  1. Зочид буудал
  • Ажлын байр нь эрүүл ахуйн болон “Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4588:2004 стандартын шаардлага хангасан байх
  • Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх
  • Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх
  1. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид:
  • Урьдчилсан хяналт хийлгэсэн баримт бичгийн бүрдэлт, улсын комисст авсан тухай акт
  • Ажлын байрны технологийн байгуулалтын план зураг
  • Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан шинжилгээнд хамрагдаж, тэмдэглэгээ хийлгэсэн дэвтэр
  • Техникийн нөхцлүүд /Дулаан хангамж, усан хангамж, бохир зайлуулах нөхцөл, хог хаягдлын гэрээ гэх мэт/
  • Байгалийн болон ердийн гэрэлтүүлэг, ердийн болон зохиомол агааржуулалтыг шийдсэн байдал
  • Ажлын байрны өрөө тасалгааны хангамж, хүрэлцээ, зохион байгуулалт /технологийн урсгал/ шал, хана, таазны өнгөлгөө, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан байх
  • Хүнсний бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын дүгнэлт баталгаажилт /Импортын болон дотоод үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээ хийлгүүлж, гаргуулсан улсын байцаагчийн дүгнэлт/
  • Нийтийн хоолны газрууд, хүнсний худалдаа үйлчилгээний газруудын нэгж тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээ, ногдох талбайн хэмжээ гэх мэт.

 

20 Сэтгэгдлүүд

  1. hi!,I like your writing very so much! proportion we be in contact extra approximately your post on AOL?
    I require an expert on this space to solve
    my problem. Maybe that’s you! Having a look ahead to peer you.

  2. Hello! I could have sworn I’ve been to this blog before but after checking through some of the post I realized it’s
    new to me. Anyways, I’m definitely glad I found it
    and I’ll be bookmarking and checking back often!

  3. Attractive section of content. I just stumbled upon your web site and in accession capital to assert
    that I acquire in fact enjoyed account your blog posts.

    Anyway I will be subscribing to your augment and even I achievement you access consistently quickly.

  4. I seriously love your blog.. Very nice colors & theme.
    Did you develop this web site yourself? Please reply back as I’m planning to create my
    very own blog and would like to know where you got this from or what the theme is named.
    Many thanks!

  5. Thank you for some other informative website. Where else may just
    I get that type of information written in such an ideal method?
    I’ve a mission that I’m just now operating on, and I’ve been at the glance out for such information.

  6. Spot on with this write-up, I truly believe this website needs much more attention. I’ll
    probably be back again to read more, thanks for the info!

  7. Oh my goodness! Incredible article dude! Thank you so
    much, However I am encountering troubles with your RSS.
    I don’t understand the reason why I am unable to join it.
    Is there anybody else having similar RSS problems?
    Anyone who knows the solution will you kindly respond?
    Thanks!!

  8. I was recommended this website by my cousin. I am not sure whether this post is written by him as nobody else know such
    detailed about my trouble. You are wonderful! Thanks!

  9. I’m really loving the theme/design of your web site.
    Do you ever run into any browser compatibility problems?
    A handful of my blog audience have complained about my
    website not working correctly in Explorer but looks great in Safari.
    Do you have any solutions to help fix this problem?

  10. I have been surfing on-line more than three hours lately, but I by
    no means discovered any interesting article like yours.

    It’s pretty worth enough for me. In my view, if all web owners and bloggers
    made good content material as you did, the web
    shall be a lot more helpful than ever before.

  11. Good day! Do you know if they make any plugins to assist with SEO?
    I’m trying to get my blog to rank for some targeted keywords but I’m
    not seeing very good results. If you know of
    any please share. Appreciate it!

  12. Hi there! Quick question that’s completely off topic. Do you know how to make your site mobile friendly?

    My website looks weird when viewing from my iphone 4. I’m trying to find a template
    or plugin that might be able to correct this issue.

    If you have any recommendations, please share. Thanks!

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү