ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА
Хими-нян судлалын лаборатори нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж болох хими, физик, биологийн хүчин зүйлүүдийг хүнс, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, ундны усанд батлагдсан стандартын аргаар чанарын өндөр түвшинд шинжлэх зорилготой.
Манай лабораторийн сорилт шинжилгээний үр дүн нь хүнсний чанар аюулгүй байдлын хяналтыг лабораторийн шинжилгээний үзүүлэлтээр баталгаажуулахаас гадна хүнсний хордлого, өргөн хэрэглээний бараа материалд агуулагдаж байж болзошгүй хортой болон онцгой хортой химийн нэгдэл, бичил биетүүдийг илрүүлэн тоо хэмжээг нь тогтоож өгдөг.
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай Монгол улсын хуульд үндэслэн MNS ISO/IEC 17025:2007 стандартын зохих шаардлагын дагуу эрхлэн явуулж, ундны усны шинжилгээний аргын 14 , сүү, сүүн бүтээгдэхүүний шинжилгээний аргын 16, архи, спиртний шинжилгээний аргын 8, мах, махан бүтээгдэхүүний шинжилгээний аргын 8, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний аргын 83, хүнсний нэмэлт бодисын шинжилгээний аргын 4, нян судлалын шинжилгээний аргын 35 нийт 168 стандартыг шинжилгээндээ мөрдлөг болгон ашиглаж байна.
Лабораторийн эрхлэгч Ц.Шагдаржав, химич-шинжээч Д.Гантуяа, нян судлаач-шинжээч Б.Дэлгэрбуян гэсэн 3 орон тоотойгоор ажиллаж байна.