Түүхэн товчоо

Дорноговь аймгийн Эрүүлийг Хамгаалах газрын даргын 1986.09.04-ний өдрийн 137 тоот тушаалаар Сүмбэр суманд анхны сум дундын АЦХССтанц байгуулагдсан үеэс лабораторийн үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1990 оноос бактериологи лабораторийн тоног төхөөрөмжтэй болж лабораторийн шинжилгээтэй хяналтыг их эмч С.Отгончимэдийн удирдлагын дор хийж эхэлсэн.

1991 оны 9 сарын 1-нд Чойр хотын ЭАХСХГазар болон өргөжиж 12 сарын 1-нд Химийн лаборатори анх байгуулагдаж химичээр Р.Чимиддулам, нян судлагч их эмчээр Л.Сугар, лаборантаар С.Алтанцэцэг, шил угаагчаар Б.Тогтох нар ажиллаж байсан.

1994 оноос хүн амын ундны болон ахуйн усны чанар, нэгдсэн эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмд гол хяналтаа чиглүүлж, нян судлалын лаборантаар Б.Цэцэгмаа, химичээр Ш.Гансүх нар ажиллаж байсан. 1995-1997 оны хооронд химийн лабораторийн химичээр Х.Адъяа ажиллаж байсан.

1997 оноос Нийгмийн эрүүл мэндийн төв, 2000 онд Мэргэжлийн хяналтын алба болон өөрчлөгдөж Нян судлаач их эмчээр Ж.Оюунчимэг, Химичээр С.Нэргүй, Р.Батцэцэг, Нян судлалын лаборантаар Б.Цэцэгмаа, Д.Бямбацэрэн нар ажиллаж байсан.

Монгол улсын Их хурлын 2002 оны 58-р тогтоол, Засгийн газрын 162-р тогтоолоор 13 яам агентлагийн харъяанд ажиллаж байсан хяналтын албадыг нэгтгэж Улсын мэргэжлийн хяналтын газрыг шинээр байгуулан 2003 оны 01 сарын 01-ний өдрөөс аймгийн Засаг даргын дэргэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Мэргэжлийн хяналтын албыг босоо тогтолцоонд шилжүүлэн орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтэд  мэргэжлийн хяналт тавих зорилгоор Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар болгож үүсгэн байгуулсан түүхтэй. 2002 оноос Химичээр Ш.Дүүрэнбилэг, Нян судлалын лаборантаар Б.Цэцэгмаа ажиллаж байгаад 2006 оноос дангаараа Химийн лаборатори болж химичээр И.Төгсдэлгэр ажиллаж байсан. 2012 оны 5 сард Нян судлалын лабораторийн үйл ажиллагааг дахин эхлүүлж нян судлаач, шинжээчээр Ц.Шагдаржавыг томилон ажиллуулсан. 2014 онд  химийн шинжээчийн орон тоо нэмүүлснээр Д.Гантуяа химийн шинжээчээр ажиллаж байна.